ХӨВСГӨЛ: "Сүегэр" уран бичлэгийн уралдааныг зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

Хөвсгөл аймагт болж буй Эх хэлний баярын хүрээнд монгол хэл бичиг, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, уран бичлэг сонирхогчид, мэргэжлийн багш нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эх хэлээ хайрлан хамгаалах, үндэсний бичиг соёлоороо бахархал төрүүлэхүйц бүтээл туурвих, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор “Сүегэр” уран бичлэгийн уралдааныг зохион байгуулав. 

Тус уралдаанд 50 хүн 80 бүтээл ирүүлсэн байна. Уралдааны хоёр дахь шатанд шалгарсан 15 оролцогчийг тусгай том бийрээр ижил хугацаанд “Хоймор нутаг” гэж бичүүлэв. “Сүегэр" анхдугаар уралдааны тэргүүн байрт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын сургуулийн дизайн технологи, дүрслэх урлагийн багш Л.Ишдорж шалгарлаа.“Сүегэр” гэдэг нь үр хүүхдээ амаар сурган хүмүүжүүлэх сургаал үг гэсэн утгатай аж. Уралдаанд оролцогчид "Сүегэр" үг буюу монголчуудын үр хүүхдээ сурган хүмүүжүүлдэг сургаал үг, зүйр цэцэн үг, онч үгсээс бийрийн бичлэг, угалз, дөрвөлжин эвхмэл зэрэг уран бичлэгийн олон төрлөөр бичиж ирүүлсэн байна. Уралдааныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ивээн тэтгэжээ. 

 khuvsguliinungu.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top