Тэд бидний тухай
Роман Коробов, “Форт Росс”
Монголд би анх ирэхдээ ямар хүмүүстэй учирч, уулзах вэ гэдгээ огт төсөөлөхгүй байлаа. Хэрэв хүмүүс ирээдүйд юу хүлээж байгааг урьдчилан мэддэг байсан бол төлөвлөгөө, төслийнх нь ихэнх нь биелэхгүй байсан болов уу.
Монголчууд гэж хэн бэ? Тэд яаж амьдарч, юу бодож, мөрөөддөг юм бол? Мэдээж хүн болгон өөр тул хүчээр нэгтгэж болохгүй. Гэхдээ орчин үеийн монголчуудыг тодорхойлж болох нийтлэг чанарууд байсан. Би энэ нүүдэлчин ард түмний сайн талыг нь л харуулья гэж бодоогүй. Мөн муу муухай зүйлийг хайж олох гэж хүсээгүй. Аль алийг нь л харуулахыг хичээе.
Ингээд би галт тэргэнд суун, Монгол орныг зорьлоо. Монголчуудтай харилцахад ямар ч асуудалгүй мэт санагдаж байв. Тэднийг бидэнтэй адилхан гэж би бодож байсан юм. Гадаад төрх өөр ч дотоод сэтгэл ижилхэн байх. Бүтэн 70 жил хамтдаа туулсан түүх тэдний сэтгэлгээ, зан аашинд нөлөөлсөн байх ёстой гэж бодож байсан. Гэвч удалгүй би орос, монголчууд уламжлал, ёс заншил төдийгүй зан төрх, сэтгэлийн хөдөлгөөн, зуршил гээд бүх зүйлээрээ маш өөр юм гэдгийг ойлгосон.
Монголд анх ирээд би оросуудыг тэдний “том ах” гэж бодож байлаа...
Сэтгэлийн гүнд минь надад өөрийгөө монголчуудаас илүү гэсэн бодол байлаа. Магадгүй европчууд анх Америкт очоод нутгийн индианчуудыг эзлэж байхдаа ингэж бодож байсан байх. Ийм бодолтой байсан болохоор надад хөөрхий монголчуудад туслах сэтгэл төрж байв. “Харийн сүмд өөрийн дүрэмтэй бүү оч” гэдэг орос зүйр үг бий. Харин би яг л тийм бодолтой байсан билээ.
Яагаад ч юм би монголчуудад амьдралын үзэл бодлоо тайлбарлаж, яаж ажиллах ёстойг зааж, сургах гээд байв. Монголчуудад хэдэн зуун жилийн турш өөрийн гэсэн амьдралын үзэл бодол, уламжлал тогтон бүрэлдсэн гэдгийг би огт тооцоолоогүй байлаа.
Монголчууд бол нүүдэлчин ард түмэн. Энэхүү нүүдлийн амьдрал тэдний үзэл бодлыг тодорхойлсон юм.
Бэлчиж байгаа мал сүрэг байна гээд бод. Явдал дундаа өвс идэн, алгуурхан алхана. Хажууд нь малчин морио унаад бас л аажуухан явж байна. Малчин мал сүрэг, морь, хөх тэнгэр, уудам тал нутаг, уул хад, гол, хөндий, ой мод зэрэг эргэн тойрноо харан, алгуурхан юм бодно.
Юм сонирхож, мэдэх гэж хүсэх нь монгол хүний хувьд сул тал биш амьдралын шаардлага юм. Ингэж байж малчин хүн өөртөө хэрэгтэй мэдээллээ олж авдаг.
Энэ хүмүүс малаа маллан, гэрт амьдарч, цахилгаан, телевиз үзэхгүй амьдардаг. Та аялалд яваад хэд хоног майханд амьдраад үзсэнтэй адил. Хачирхалтай сайхан байж болох. Гэхдээ та хэд хоногийн дараа гэртээ харих бол монгол малчид бүх насаараа ийм амьдралтай.
Гэхдээ цаг хөгжөөд олон малчин нарны зайтай, телевиз үздэг, радио сонсдог болжээ. Мэдээж бололцоотой айлууд л даа.
Малаа маллаж яваа малчин юу боддог вэ?
Мал нь тарган цатгалан, эсэн мэнд байгаасай гэж бодно. Энэ зун тарга тэвээр сайн аваад өвлийн хүйтнийг ажрахгүй даваасай гэж хүснэ. Төлөө эрүүл энх бойжуулах, үхэр сүрэг сүүтэй, арьс, ноос, үсний үнэ өсөөсэй гэж бодно. Эмээл дээрээ малчин хүн юу эсийг бодох вэ. Өдөр болгон ижилхэн зүйл бодно. Амьдрал зогссон мэт, нэг л тойргоор урсаад байгаа мэт санагдана. Цаг хугацаа зогссон мэт л. Монголд яарч сандрах явдал үгүй тул хэн нэг нь хоцорсон ч уурлах хүн байхгүй.
15-30 минут хоцрох бол жирийн үзэгдэл. Үүнийг зогсоох ямар ч арга байхгүй. Би эхлээд болиулах гэж оролдсон ч сүүлдээ эвлэрсэн, дараа нь дасан зохицсон.
Монголчуудтай харилцахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ гэдгийг би ойлгосон юм. Тэднийг өөрчлөх, өөртөө тохируулах гэж оролдоод хэрэггүй.
Монголчууд босож суухдаа тун хурдан хүмүүс. Эрт үеэс хөдөлгөөнд дуртай ард түмэн тул аргагүй. Тэд нэг газар удаан байж чадахгүй. Жилийн дөрвөн улиралд доод тал нь дөрвөн удаа нүүдэллэнэ. Гэр хэмээх задлаж, угсрахад амар орон сууц нь ч нүүхэд хялбар. Ганц цагийн дотор л барьчихна. Миний амьдарч байсан байранд таван жилийн дотор оршин суугчдын 50 хувь нь солигдсон гээд бод. Монголчууд намар, хаврын үед байраа сольж, нүүцгээдэг.
Монголд агуу эрдэмтэн байхгүй ч хоёр хүний нэг нь байгалиас заяасан сайхан хоолой, сонсголтой. Байгаль дэлхий, нүүдэлчний амьдралын талаар зурдаг маш олон зураачтай.
Машин, автобус хаана ч явсан монгол дуу сонсогдоно. Эцэг эх, үр хүүхдүүдийн талаар өгүүлсэн удаан дуу.
Хүнд туслахын төлөө өөртөө байгаа хамгийн сүүлийн мөнгөө өгөхөд бэлэн олон монгол хүнтэй тааралдаж байлаа. Тэд нөхөрлөлийг үнэлж чаддаг.
Цаг хугацаа өөрчлөгдөж, дэлхий дахин маш хурдан өөрчлөгдөж байна. Монгол ч гэсэн. Гэхдээ би монголчуудын хүүхдийн гэмээр гэнэн цайлган зан, сайн сайхан бүхэн нь өөрчлөгдөхгүй үлдэнэ гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359