Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компанийн үйл ажиллагаа явуулдаг “Хармагтай” ордод хийсэн өрөмдлөг эерэг үр дүн үзүүлж буй талаар компанийн зүгээс мэдээлжээ. Эхний нэгдүгээр улирлын байдлаар 3618.5 метрийн алмазан өрөмдлөг хийсэн байна. Өрөмдлөгийн дээжээс төслийн талбайн нөөц эерэг байгаа аж.
ЖОРК стандартаар тогтоосон зэс-алтны нөөц Хармагтайн ордод алт болон хүдэр, зэсийн нийлсэн 203 сая тоннын нөөцтэй гэж судалгаагаар тогтоожээ. “Хармагтай” орд нь Улаанбаатараас 420 км, Оюутолгойгоос хойш 120 км, Цагаан-Суваргаас баруун 100 км зайд оршдог юм. “Xanadu Mines” компанийн нэгдүгээр улирлын эцсээр тогтоосон бэлэн мөнгөний үлдэгдэл 3.1 сая австрали доллар болжээ. Австралийн хөрөнгийн биржид “Xanadu Mines” компанийн нэгж хувьцааны ханш 1.16 хувиар өсөж, 0.09 австрали долларт хүрээд байна.
Сэтгэгдэл ( 0 )