Олимпын аварга Алина Загитова 17 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 18

Өнөөдөр олимпын аварга Алина Загитова 17 нас хүрч байна. Түүний тухай хэдэн баримтыг танилцуулья.

Бүтэн нэр - Алина Ильназовна Загитова. Аав ээж нь нэг нас хүрсэн охиндоо нэр өгч амжаагүй байлаа. Нэг өдөр телевизээр уран сайхны гимнастикийн од Алина Кабаевагийн тухай нэвтрүүлэг үзэж сууж байгаад охиндоо Алина нэр хайрлажээ.

2002 оны тавдугаар сарын 18-нд Ижевск хотод төрсөн. Загасны орд. 17 настай. Татар үндэстэн. Аав  Ильназ Загитов нь хоккейн багийн дасгалжуулагч. Ээж нь уран гулгалтын тамирчин болох гэж мөрөөдөөд чадаагүй тул охиндоо мөрөөдлөө шилжүүлжээ. Алинагийн дүү Сабина Загитова мөн уран гулгалтаар хичээллэдэг.

Таван настайгаасаа уран гулгалтаар хичээллэж, долоон наснаасаа тэмцээн уралдаанд орж эхэлсэн. 2015 он хүртэл төрөлх хотдоо хичээллэж байгаад нийслэл Москвад шилжсэн. Алдарт дасгалжуулагч Этери Тутберидзе, Сергей Дудаков нарын гар дээр очихдоо тэр эмээгээ дагуулаад явсан юм. Зөрүүд бяцхан охин дасгалжуулагчтай зөрчилдөж, багаасаа хөөгдөж байв. 17-хон настай ч энэ хооронд уран гулгалтыг 7 удаа хаяад эргэж ирсэн охин.

Дэлхийн хошой аварга Женя Медведева чухам түүнээс болж, дасгалжуулагч багш Тутберидзегээс салсан тул хоёр охины өрсөлдөөн уран гулгалтын ертөнцийн гол чимэг байх болно.

“Vogue” сэтгүүлд зураг авахуулсан.

Багаасаа уран зураг зурах дуртай, авьяастай. Тайвшрахын тулд зураг зурдаг гэж нэгэнтээ хэлж байв. Хоккей үзэх дуртай. Спортын салбарт дээд боловсрол эзэмших мөрөөдөлтэй.

Эмээ нь ач охиныхоо тоглолтыг үзэх гэж компьютер ашиглаж сурсан байна. Эмээ нь мэргэжлийн хүн мэт зөвлөгөө өгдөг.

1 муур, хоёр үхэр хулганатай. Мөн япончууд түүнд акита нохой бэлэглэсэн.

Бейонсе, Майкл Жексон, Сиа нарыг сонсох дуртай.

2017 онд ОХУ-ын ОУХМ цол хүртсэн. Уриа үг нь “Хэцүү байх тусам илүү сайхан”.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top