Төрийн ордны баруун урд талын жигүүр буюу Г.Батхүү агсны амиа алдсан хэсэгт УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийнхөн хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Энэ үеэрээ УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Та бүхэн өрнөсөн үйл явдлыг мэдэж байгаа. УИХ дахь АН-ын зөвлөлөөс АН-ын дэд дарга, бидний журмын нөхөр, итгэл үнэмшил, үзэл баримтлал нэгтэй Г.Батхүүгийнхээ өндрөөс унаж амь насаа алдсан газар бид цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байна. Эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Г.Батхүү агсныхаа гэр бүл, төрөл төрөгсдөд зөвлөлийнхөө нийт гишүүдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Болсон хэрэг явдалтай холбогдуулан нийгэмд элдэв ташаа мэдээлэл явж байгаад харамсаж байна. Мэдээж төрийн тусгай хамгаалалттай онцгой объектод улс төр, нийгмийн зүтгэлтэн хүн амиа алдсан хэрэг олны анхаарлын төвд байгааг бид ойлгож байна. Цагдаагийн байгууллага, холдбогдох хуулийн байгууллагууд хэрэг явдлын үнэн мөнийг шуурхай олж, олон нийтэд нээлттэй байх ёстой” хэмээлээ.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү агсан өнгөрсөн баасан гараг /2019.05.17/-ийн оройн 19.00 цагийн үед Төрийн ордонд уулзалтаар ирээд байхдаа нас барсан юм. Талийгаач Төрийн ордны нэг давхрын коридорт нас барсан байдалтай олдсон ба толгойн хэсгээс их хэмжээний цус асгарсан байсан тул шатнаас унаснаас үүссэн гэмтэл байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 10 )
ИХ МЭДЭГЧ, АЛУУРЧИДЫН ГАР ХӨЛ БОЛОГСОД ОО. УНАСАН ШАТЫГ НЬ ХАРУУЛААЧ, ХААНА БАЙНА? АЛЛАГА Л БОЛСОН БАЙНА ШҮҮ ДЭЭ
халь гишгэж унасан шат нь хаана байнаа? алуурчид аа
шатнаас унасан гээд л бараг бүх сайтаар яваад байсан хаана байнаа, тэр шат нь. балиар алуурчид юмаа.
үхсэн газарыг нь бүүр харуул манаатай байлгая өөр яах юм бэ? дахиад бас хүн толгойтой адгуусууд үхэнэ шдээ?? бас харуул манаатай болго?? одоо болохгүй үйл хийснээ төлөө цээрлэл хүлээж бгаа юм? сүнс нь хорогдсон доо?? эхлээд намын дарга эрдэнээг авах байхдараа нь ёл гэх мэт
Баасны хар ялаа шиг энд тэндээс хэл ам ороод одоо бүүр Өнгөрсөн газар нь хүдэтгэл үзүүлнэ гэж юу гэсэн үг юм вэ таминээ??Солиороогүй биздээ арайчдээ!!шоу хийхээ болиоч хулгайчуудаа
Adgiin shaarnuud andiinhaa uheleer show hiij bna
yana daa
Vhej tald or za yu
Тэнэгүүд үхсэн газрыг хүндэтгээд байх даа яадаг байна аа. Харин ЛҮҮЖИН ТАВИУЛЖ БУЗАРЫГ ЗАЙЛУУЛДАА ХУЖААНУУД АА... МОНГОЛОО алдсан ЛАЛАРУУД...ККК
Тэнэгүүд үхсэн газрыг хүндэтгээд байх даа яадаг байна аа. Харин ЛҮҮЖИН ТАВИУЛЖ БУЗАРЫГ ЗАЙЛУУЛДАА ХУЖААНУУД АА... МОНГОЛОО алдсан ЛАЛАРУУД...ККК