БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх сарын 5-7-нд ОХУ-д төрийн айлчлал хийж, Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үйл ажиллагаанд оролцоно гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кан мэдэгдэв.
БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний урилгаар ОХУ-д төрийн айлчлал хийж, Петербургийн олон улсын эдийн засгийн 23 дахь удаагийн форумд оролцоно гэж тэрбээр тодруулжээ.
Петербургийн олон улсын эдийн засгийн форум “Тогтвортой хөгжлийн асуудлыг тодорхойлох нь” уриалгын дор ирэх сарын 6-8-ны өдрүүдэд болно. Арга хэмжээний зохион байгуулагчаар “Росконгресс” сан ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
орчин уеийн дарангуйлагчид бодийн сэтгэл терех болтугай