Мухардалд орсон АН-ын дарга С.Эрдэнэ Н.Энхбаярт ханджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

Сөрөг хүчнээс эрх баригч намыг өдөр шөнөгүй “нүдэж” байгаа ч МАН-ын рейтинг өгсөж АН-ын нэр хүнд уруудаж байгаад хаа хаанаа гайхаж байна. Уг нь цагийн цагт эрх баригчдын нэр хүнд унаж, сөрөг хүчний рейтинг өсч байдаг бичигдээгүй хуультай. Гэтэл энэхүү тогтсон хэв шинжээс гадуур зүйл болж байгаа нь С.Эрдэнэ даргыг мухардалд орууллаа. “Нүдэх” тусам өнгө орж байгаа өрсөлдөгчдийн рейтинг энэ янзаараа сонгуульд орвол АН-ыг бут ниргэхээс өөр гарцгүй болжээ. Нөгөө талаас судалгааны байгууллагуудын дүнгээс ч харж болно. Иргэд сонгогчдын улс төрийн намуудад үзүүлэх итгэл унасан нь үнэн. Гэвч иргэдийн дундах рейтингийн энэ савлагаа С.Эрдэнийг түргэн авахуулахад хүргэжээ.

АН-ын дарга түргэн авахдаа Н.Энхбаярт хандсан тухай эх сурвалж хэлж байгаагаас харахад айсуй сонгуульд ялалт байгуулах чин хүсэл нь хэнтэй ч хамаагүй уулзуулж байгаа хэрэг. Мухардлаас гарах зорилго бүхий уулзалтаар “Ирэх сонгуулиар манай намыг дэмжсэн байр сууринаас оролцож хамтдаа МАН-ын эсрэг явъя” гэсэн юм байх. Одоогийн байдлаар үүнээс өөр тодорхой мэдээлэл алга. Магадгүй айсуй сонгуульд эвсэл болж орохыг санал болгосон байхыг үгүйсгэхгүй. Үүнээс өөр гарц С.Эрдэнэд байхгүй учраас ийн таамаглахад хүргэж байна. Нэр хүнд нь өдрөөс өдөрт унах болсон С.Эрдэнээс урвагчид олон болсон төдийгүй АН-аас хэдэн арваараа гишүүд нь нүүр буруулж байгаа нь намын рейтингэд сайнаар нөлөөлөхгүй нь лавтай. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад С.Эрдэнэ АН-ыг тараачихгүй сонгуульд оруулах тухай бодно уу гэхээс ялалт байгуулах тухай ярих ямар ч боломж алга.

Ямар сайн байгаа намын дарга Н.Энхбаяраас аврал эрэв гэж. Гэхдээ С.Эрдэнэ бүү хэл Н.Алтанхуяг Н.Энхбаярыг Засгийн газарт урьж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан гэхээр болохгүй  ч зүйл алга. Н.Энхбаярын хувьд улс төрд орж байвал С.Эрдэнэ бүү хэл чөтгөртэй нийлсэн ч бэлэн байгаа. Чухам тухайн уулзалтаар ямар шийдэлд хүрснийг мэдэх юм алга. Ямартай ч хоёр “Э” хүсэл сонирхол нийлж байгаа нь ойлгомжтой. Хамтрах тухай гэрээ байгуулвал, С.Эрдэнэ намынхаа удирдлагууд, Гүйцэтгэх товчоо, ҮЗХ хүртэл хэлэлцэх асуудал гарах ч үүнийг дэмжихээсээ дэмжихгүй нь олон байж таарна. Арга ч үгүй. Дарга нар нь төрийн эрхэнд гарах ижил хүсэлтэй ч үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ тэс өөр хоёр бүлэглэл учраас гишүүд дунд зөрчилдөөн үүснэ. Энэхүү зөрчлөөс үүдсэн маргаан олон гишүүнийг АН-ын хаалгыг савахад хүргэнэ. Яагаад гэхээр өнгөрөгч жилээс АН-аас гарах гишүүдийн жим нээгдсэн бөгөөд өдгөө ч энэ жимийг баллуурдаж чадаагүй байна. Л.Болд, Ж.Батзандан нарын, Э.Бат-Үүл нарын, Н.Алтанхуяг нарын гээд очих “айл” олон байгаа учраас АН-ын гишүүдэд С.Эрдэнэд хоргодох ямар ч шаардлага алгаас гадна итгэл ч алга. Тэгэхээр С.Эрдэнийг Н.Энхбаяртай тохиролцсон ч намынхаа гишүүдтэй тохиролцоно гэдэг юу юунаас хүнд асуудал тосч уулзана. Өнөөдрийн судалгааны дүнгээс харахад МАН, АН хэмээх хоёр улс төрийн хүчинд иргэдийн үзүүлж байгаа хувь хэмжээ 40 хүрэхгүй хувьтай байгаа бол МАХН-д үзүүлж буй итгэл 10 хүрэхгүй хувьтай байна. Үлдсэн 60 орчим хувь нь ямар ч намд итгэл үзүүлэхгүй гэсэн судалгаа байгааг бид өмнөх дугаараараа дэлгэж байсан. Ерөөсөө иргэдийн улс төрийн намд итгэх итгэл өдрөөс өдөрт унаж ирсэн. Гэхдээ Н.Энхбаярын тооцооллоор бол АН-ын 40 хүрэхгүй хувь, МАХН-ын 10 хүрэхгүй хувь гэхээр нийт сонгогчдын 50 орчим хувьд дөхүүлсэн тоглолт хийж болох тандалт судалгааг хийсэн байж таарна. Ингээд мөрөөдөлдөө 50+1 хувь бодчихсон суугаа болов уу. Энэ нөхцлөөс харвал Н.Энхбаяр С.Эрдэнийн саналыг 100 хувь хүлээн авахаас өөр сонголтгүй. Түүнд хэнтэй ч хамтарсан алдах юм байхгүй. Харин эсрэгээрээ С.Эрдэнэд алдах зүйл олон бий. Хамгийн наад зах нь гишүүд үзэл бодлоо дагахаас эхлэнэ гээд олон эсэргүүцэлтэй тулна. Нэгэн цагт засаг тэргүүлж байсан Н.Алтанхуяг МАН-ыг Засгийн газрын гадна байлгах гэж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг засагт урьсан удаатай. Энэ бол бас л нэгэн аврал эрсэн шахам акц байсан гэхэд болно. Өрсөлдөгчөө засгийн мөнгөөр “тэжээхгүй” гэсэн Н.Алтанхуягийн санаа зөв байсан эсэхийг мэдэхгүй. Ямартай ч Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж асан З.Баянсэлэнгэ авлигын хэрэгт холбогдож, Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба аавын хаалга татсан гэхээр тэд намын санхүүжилтээ хаанаас босгож байсныг гадарлаж болно. Түүнээс биш сул гишүүн З.Баянсэлэнгэ, гишүүн ч үгүй Г.Шийлэгдамба юундаа ч мөнгөний асуудалд холбогдох билээ. Үүнээс харвал МАХН-ын тэргүүлэгч гишүүд С.Эрдэнийн энэ саналд дуртай байгааг тааж ядах юмгүй.

С.ЭРДЭНЭ, Н.ЭНХБАЯР НАРЫН ҮЕРХЭЛ СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС ХАМААРНА

АН, МАХН буюу Н.Энхбаяр, С.Эрдэнэ нарын үерхэлд Сонгуулийн тухай хууль юу юунаас хамаатай. Тэдний үерхэх эсэхийг энэ хууль шийднэ. Үерхэсэн ч амжилт олох уу, хэр удаан настай эсэхийг ч энэ хууль л шийднэ. Яагаад гэвэл өнөөдөр Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх эсэх тухай асуудал ид яригдаж байна. Өнгөрөгч даваа гаригт олонхийн бүлгээс “Монгол Улсыг бүхэлд нь нэг тойрог гэж үзнэ” хэмээсэн. Энэ нь өнөөдөр яригдаж байгаа асуудал биш, нэлээд эртнээс яригдсан зүйл. Сонгуулийн тухай хууль өөрчлөх эсэх тухай ярих болгонд энэ процесс яригдаж байдаг. Тэгэхээр олонхийн бүлэг арай гэж улс төрөөс зайлуулсан Н.Энхбаяр нарт тал зассан хууль батлаад гаргахгүй нь ойлгомжтой. Ямар ч хууль гаргасан С.Эрдэнэ тэргүүтнүүд бухимдахаас үл хэтэрнэ. Тэд чинь УИХ-д бүлэг ч байхгүй цөөхүүлээ шүү дээ. Эрх баригчид Н.Энхбаяр, С.Эрдэнэ хоёрын цаашдын замналд тааруулсан хууль батлаад сууж байх уу гэдэг нь өөрөө ихээхэн маргаантай асуудал. МАН-ын “Монгол Улсыг бүхэлд нь нэг тойрог” хэмээн үзэж байгаагаар явлаа гэж бодоход энэ хоёр үерхэхийн ч хэрэггүй. Нэг удаагийн сонгуульд 600-800 орчим нэр дэвшигч өрсөлддөг гэсэн статистик бий. Тэгэхээр дунджаар 700 орчим хүнээс 10 хувь нь ялалт байгуулна гэхээр энэ хоёрын ах дүүгийн найрамдалт харилцаанд огт тус болохгүй. Бүх сонгогчдыг нэг замаар барианд оруулна гэвэл Н.Энхбаяр лавтай 50 дотор эрэмбэлэгдээд гарч ирнэ. Харин Баянгол дүүргийнхнээс өөр танилгүй, гавьяа ч үгүй С.Эрдэнэ эхний 100-д багтахгүй байх үндэслэлтэй. Энэ хувилбараар бол насны нар хэвийсэн ч өөрсдийгөө “Дархан түшээ” хэмээн нэрлэгсэд болон популистууд гээд эхний 76-д жагсах хүмүүсийн нэр тодорхой шүү дээ. Алс баруун хязгаар, зах зайдуу сумдад Н.Энхбаяр, С.Эрдэнэ хоёрын зургийг зэрэгцүүлээд ороход Н.Энхбаярыг л танина. Сайн муугаараа нэрд гарсан Н.Энхбаярт энэ хувилбар тийм ч бэргээд байх зүйл биш. Гэхдээ манай аль ч улс төрийн хүчинд Монгол Улсыг бүхэлд нь нэг тойрог болгочих хүсэл ч байхгүй, зориг ч байхгүй байж болох юм. Хууль бол өөрчлөгдөх нь ойлгомжтой. Тэр цаг хугацаагаа л хүлээж байгаа. Өнөөдөр “Монгол Улсыг нэг тойрог болгоно”, “холимог тогтолцоонд шилжүүлнэ”, “жижиг тойрог нь дээр” гэх мэтээр маргаж мэтгэлцэж л байна. Энэ бол зүгээр л шоу. Тэд аль эрт ярилцаад хуулиа хийчихсэн, гагцхүү батлагдах таатай цаг хугацааг хүлээж байгаа. УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ажиллаж байна гэх зэрэг мэдээлэл ч яахав, байдаг л зүйл. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр 2015 онд бүх сонгуулийг нэг хуулиар хийсэн. Одоо оруулах өөрчлөлтөөр бүгдийг нь салгах нь үнэн байх. Тодотговол, Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутаг, нийслэлийн сонгуулийг тусдаа гурван хуулиар явуулах шаардлагатай гэж Ажлын хэсэг ч үзсэн байна лээ.

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(202.9.43.94) 2019 оны 06 сарын 13

УЛС ТӨРИЙН СОНГУУЛЬ ГЭЖ НЭГ ИЙМЭРХҮҮ Л УЛС ТӨРИЙН ЯНХАНУУДЫН ХООРОНД БОЛЖ АРД ТҮМЭН ТЭДНИЙГ НЬ ДЭМЖИХ ШАХААНД ОРЖ ДАРАА НЬ СОНГОГДСОН ЯНХАН УЛСТӨРЧИД НЬ УЛС ОРОН, АРД ТҮМНЭЭР ТОГЛООД ДУУСЧ БАЙГААМДАА МОНГОЛ УЛСЫН УЛС ТӨРИЙН ЯНХАНУУДЫН СОНГУУЛЬ ГЭЖ ЭНЭ.

0  |  0
хм(202.179.22.242) 2019 оны 06 сарын 10

Мэдээлэл бус цуурхал дээр үндэслэж уурлаж, коммент бичиж харааж зүхдэг хүмүүс учрыг нь олоогүй байж хэрэлдэж муудах гэдэг хүмүүс байдаг эсвэл захиалгат коммент. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхдаа хийсэн нэг зүйлийг их хүндэлдэг. Яг Н.Энхбаяр ерөнхийлөгч байх үед урд хойд 2 хөрш 2 уулаа сандарч 1 жилд улсын гэх зүйл хийсэн байдаг. Нэг нь юу вэ гэхээр Путин Автономит Агын Буриадыг зүгээр нэг район болгосон. Эрхүүг город болгосон. Харин Хятадын талаас хөх хотыг... гэхээр нэг зүйл хэлээд байнаа? Мөн энэ үеэс урлагийн илгээлт 2 хөрш рүү ихэссэн байсан.

0  |  0
mgl(202.9.42.140) 2019 оны 06 сарын 09

AN-d dandaa Mongol ulsiig nuraasan etgeeduud baina. Erdene, Batuul, Dorligjav, Erdenebat, Saikhanileg, ... geh met, ene nam odoo tatan buugdah boljee.

0  |  0
mgl(202.9.42.140) 2019 оны 06 сарын 09

AN-d dandaa Mongol ulsiig nuraasan etgeeduud baina. Erdene, Batuul, Dorligjav, Erdenebat, Saikhanileg, ... geh met, ene nam odoo tatan buugdah boljee.

0  |  0
Хххх(66.181.161.2) 2019 оны 06 сарын 08

Ирэх сонгуульд Элбэгдорж тэргүүтэй нэр хүндгүй болсон нөхдүүд улс төрд дахин гарах арга замаа засах ажилдаа орсон нь тодорхой 76 тойрог болоод явах юм бол нэр нүүрээ барсан нөхдүүд хаанаас ч гарж чадахгүй булихай хэрэглээд гараад ирлээ гэхэд жижиг тойргийн хуудсыг тоолж ядах юм байхгүй булхай нь дор нь ил болно харин нэн том тойрог болгоод хуваах юм бол булхайг нь илэрүүлэх гэж дахин бүх саналын хуудсыг тоолж шүүх ажил гарна гэдэг баргатай бол байхгүй хэцүү

0  |  0
ГАЛЗУУ ХҮНИЙ ЯРИА (66.181.160.93) 2019 оны 06 сарын 08

ЧИНИЙ БОДСОН ЧАМДАА Л ЗѲВ БАЙХ ! ! !

0  |  0
ГАЛЗУУ ХҮНИЙ ЯРИА (66.181.160.93) 2019 оны 06 сарын 08

ЧИНИЙ БОДСОН ЧАМДАА Л ЗѲВ БАЙХ ! ! !

0  |  0
Зочин(66.181.161.46) 2019 оны 06 сарын 08

Ёстой нэг тамын тогооны үлгэр гэгч юмаа энэ нам гэгч хулгайч нарын хувьд

0  |  0
ЗОЧИН(64.119.25.155) 2019 оны 06 сарын 08

АН-ын нэр хүнд ийм ихээр унаж байгаа нь намдаа ч биш,нийгэмдээч биш,шоронгын хулгайчид л байгаа юм гэж гадуур дээр доргүй хөгшин залуу хөрөв нялхгүй шуугиж байна шүү?

2  |  0
Иргэн(203.91.115.41) 2019 оны 06 сарын 07

ГУРВАН ХУУЛИЙГ САЛГАЖ БАТАЛЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗӨВ БАЙХ. МОНГОЛ НЭГ ТОЙРОГ БУС МАЖОРИТАР СИСТЕМЭЭР ЯВСАН ДЭЭР БУС УУ. НЭГ ИРГЭН ЦЭЦЭД ХАНДАН УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ ХОЙШЛОХ АСУУДАЛ ГАРАХ БИЙ. ЭЭ ДЭЭ ТА НАР Ч НАЙДВАРГҮЙ УЛС ШҮҮ.

irgen(64.119.25.95) 2019 оны 06 сарын 07

enhbayriig garbalaa manu irged hezeeh demjihgvi shoo

0  |  1
matilda(156.0.214.18) 2019 оны 06 сарын 06

Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна   Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 0022 995 414 913

0  |  0
Zochin(66.181.161.83) 2019 оны 06 сарын 06

Nogoon enhwayr wolnoo har luibarchin mongoliin tord yu hiisii hanaj tsadaasai hon hon hiigeel hamt ybsan nohdoo muulaal hogiin shaar

0  |  0
зочин(66.181.161.98) 2019 оны 06 сарын 06

Энхбаяр , Эрдэнэ хоёрыг бүр мөсөн зайлуулъя эд нар явсаны дараа монгол улс амаар тайван амьдрах болно

0  |  0
Иргэн(103.229.121.142) 2019 оны 06 сарын 08

Тэгвэл АН-ыг Энхбаяртай нь хамт зайлуулъя. Хор найруулагчид төрд огт хэрэггүй.

2  |  1
xaxa(66.181.161.16) 2019 оны 06 сарын 06

taarsan taar shuudai 2 uxej dald ortugai

2  |  0
UNEN (202.70.34.70) 2019 оны 06 сарын 06

Н.Энхбаярын хувьд улс төрд орж байвал С.Эрдэнэ бүү хэл чөтгөртэй нийлсэн ч бэлэн байгаа.

1  |  0
АН-ЫН АНХДАГЧ(202.126.89.2) 2019 оны 06 сарын 06

БАХ МЭЛХИЙ ЧИ БАГА ШИГ ТЭНЭГТЭЭРЭЙ... ОЧИЖ БУЛАГДАЖ ҮГҮЙ КОММУНИСТУУДТАЙ ЧИ ӨӨРӨӨ Л НИЙЛ... АРДЧИЛСАН НАМЫГ БҮҮ УСТГА...

zochin(98.228.96.94) 2019 оны 06 сарын 06

burxantai niilsen ch Erdene baugaa tsagt duussan

2  |  0
Top