"Онон хатан ижий" яруу найргийн наадамд Т.Баянсан тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 23

Төрийн соёрхолт Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит "Онон хатан ижий" яруу найргийн наадамд 45 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс 21 яруу найрагч шалгарч Хэнтий аймгийн Батширээт сумыг зорьсон билээ.

"Өндөгний минь хээ

Өөрчлөгдөшгүй

Алганы минь хээ

Арилшгүй

Хурууны минь хээ

Хувиршгүй

Миний хээ- минийх ээ" хэмээн өөрийн "алганы хээ"-гээр Монголын утга зохиолд тодоос тод мөр үлдээсэн дахин давтагдашгүй яруу найрагчийн 85 насны ойд зориулсан тус наадам Батширээт сумын Соёлын төвд энэ сарын 22-ны өдөр болов. Наадмын тэргүүн шагналыг Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Т.Баянсан, дэд байрыг Сэр-Одын шагналт яруу найрагч Б.Алтанхуяг, гутгаар байрыг МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Д.Цогбадрах нар хүртсэн бол тусгай байранд яруу найрагч О.Элбэгтөгс, А.Азсайхан нар оржээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top