Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа билээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдэд өөрчлөлтийн төслийг танилцуулж, байгаа юм. Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, сонирхсон асуултад хариулт өглөө.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл ямар үндсэн зарчимд тулгуурлаж байгаа вэ?
-1992 онд Үндсэн хууль баталсны дараагаас эхлэн өөрчлөх, засах зүйл байна гэх яриа гарч, 27 жил үргэлжилсэн. Тиймээс 2000 онд дордохын долоон өөрчлөлтийг хийсэн бөгөөд дээрдүүлсэн, дутуудуулсан, хэтрүүлсэн зүйл ч бий. Жишээлбэл, УИХ-ын гишүүдийн 51 гишүүнтэй байх ирцийн асуудлыг оруулж ирж байсан. Өнгөрсөн хугацаанд нэг нам 50 гишүүнтэйгээр сонгуульд ялалт байгуулахад нэг хүн байхгүй бол ирц бүрдэхгүй байснаас 160 удаа хурал хаясан, тэр хэмжээгээр Засгийн газар огцорч, ажил явахгүй, Ерөнхий сайдаа томилж чадахгүй байсан гээд олон бэрхшээл тулгарч байсан. Үүн дээр үндэслэн 2000 онд 39 гишүүн буюу олонхоороо ирц бүрдүүлдэг болсон. Гэтэл одоо 39 гишүүнээр ирц бүрдүүлж, тэдний олонх буюу 20 гишүүн хууль баталдаг болсон. Энэ 20 гишүүний 15 нь Засгийн газрын гишүүн байвал УИХ-ын хууль батлах үндсэн чиг үүрэг алдагдах юм. Тиймээс нийт гишүүдийн олонх буюу 39 гишүүн зөвшөөрч байж хууль батлагдахаар нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм. Энэ мэт амьдрал дээр тулгарч байгаа олон практикийн өөрчлөлтүүдээс үүдэн хамгийн сайн шийдлүүдийг нэмэлт, өөрчлөлтөд тусгаж байгаа юм. Энэ бол дордуулсан долоон өөрчлөлтийн нэгийг л өөрчилж байгаа заалт. Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс бол хүний эрх. Хүний эрхийг хамгаалахад сайн хууль гаргах буюу хууль тогтоох эрх мэдэл, тэр хуулийг хэрэгжүүлэх буюу гүйцэтгэх эрх мэдэл, түүнд нь хяналт тавих нь шүүх. Гурван эрх мэдэл бие биенээ хянаж байхыг Үндсэн хуулийн хяналт гэж байгаа юм.
Монголд нэг хүнд оногдох хэвлэл мэдээлэл, банк, их, дээд сургууль гээд олон зүйлээрээ дэлхийд тэргүүлдэг. Хамгийн сайн үзүүлэлт бол нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд нэгт ордог. Ер нь бол 1990 оноос хойш цул тогтолцоо байж байгаа бүх нөхөөсөөр задарч байгаа юм. Сонин, сайт гэхэд нэгдсэн нэг биш олон холбоотой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 100 гаруй холбоотой байх. Одоо нийгмийн шаардлага нь нэгдэх, задралаас нэгдэх чиглэл рүүгээ явж байна. Энэ бүхэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүүр цаад шалтгаан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, задралаас нэгдэл рүү явах боломжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж хэлж болно.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг иргэд хэр дэмжиж байна вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн хугацаанд ярьж, судалж, ард түмнээс санал авч ирсэн олон хэлэлцүүлгээс сайн, зөв зүйлийг нь шигшиж байгаа. Зарим хүмүүс Үндсэн хуульд зарим өөрчлөлтийг заавал тусгах ёстой гэдгийг хэлж байгаа. Б.Чимид багш “Үндсэн хууль бол хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөө биш. Үндсэн хууль бол ард түмний хүсэл эрмэлзлийг араг яс, судсаар зангидсан тогтолцоо. Нэг л судсыг таслахад системд шарх үүсгэнэ, үүнийг дордуулсан долоон өөрчлөлт тод харууллаа” гэж хэлж байсан. Энэ системийн шарх 2000 оноос хойш хүндэрсээр буглаа болж, системээ доголдуулаад байгаа учраас засах нь зайлшгүй шаардлага юм. Үндсэн хуулийг дагаж 25 хуульд өөрчлөлт оруулна гэж тооцож байгаа. Ер нь бол иргэдийн олонх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж байна.
-Ерөнхий сайдыг огцруулах саналыг дараагийн Ерөнхий сайдын нэртэй хамт өргөн барина гэх заалт орж ирж байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг сөрөг хүчин тавихад дараагийн Ерөнхий сайдыг оруулж ирэхийн тулд эрх баригч намтай “тохиролцоно” гэсэн үг үү?
-Өнгөрсөн 27 жилийн хугацаанд 13 Засгийн газар огцорсон байна. Огцруулах үндэслэл нь хууль зөрчсөн гэсэн тохиолдол нь их цөөхөн бөгөөд нам хооронд болон дотоод зөрчлөөс үүдсэн байдаг. Энэ хугацаанд нийтдээ 300 сайд солигдсон байгаа юм. Дараагийн хүн томилогдсоноор тухайн Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно гэх санаа анхны Үндсэн хуульд байсан. Ерөнхий сайд шинээр сонгогдсоноор тухайн Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно гэсэн ойлголт. Энэ удаагийн өөрчлөлтийн гол санаа нь сөрөг хүчин огцруулахдаа бус олонхын дэмжлэг авсан хүнийг Ерөнхий сайдаар томилохдоо байгаа юм. Мөн Засгийн газар илүү тогтвортой байх нөхцөл бий болно. Дэлхийн бусад улсад өндөр босго байдаг юм билээ. Тиймээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хязгаарлах үүднээс энэ заалтыг оруулж өгч байгаа. Зарим хүмүүс Үндсэн хуульдаа биш хүмүүстээ байна гэдэг. Тэгэхээр 76 гишүүн, Ерөнхийлөгч, шүүгчээр “гэгээрсэн бурхад” томилоход хэцүү. Сайн тогтолцоонд муу хүн байсан ч сайн ажиллана, муу тогтолцоонд хэдий сайн хүн байсан ч муу тогтолцоондоо уусдаг. Гүйцэтгэх эрх мэдэлд хяналт буюу Засгийн газрыг огцруулах эрх нь бий. Төрийн бодлого тогтвортой байх нь чухал.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тоог нэмж, УИХ-аас таван гишүүнийг нь томилох заалт байна. Үүгээр УИХ шүүх эрх мэдэлд оролцох байдал үүсгэхгүй юу?
-Иргэдтэй уулзаж байхад хамгийн их шүүмжлэл дагуулсан зүйл бол шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудал. Шүүгчид итгэх ард түмний итгэл алдарсан байна. Хоёр хоногийн өмнө ҮАБЗ хуралдаж, зөрчил гаргасан 17 шүүгчийг чөлөөлсөн. Эдгээр шүүгчийг түдгэлзүүлж байгаад шалгахгүй бол шүүгчийг шалгах боломжгүй, бүх зүйл хаалттай. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шүүх эрх мэдэл рүү халдсан гэхээс илүү хараат бус, хариуцлагатай байхыг нэмэгдүүлж өгч байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүгчийг томилдог гол байгууллага. Нэг институцээс хамааралтай болохоор шүүгч нар хараат бус байна гэж үзэж байгаа юм. Шүүгчийн хариуцлагын хараат бус зөвлөл байгуулагдана. Шүүгч нарын хууль бус үйл ажиллагаанд хариуцлага тооцох асуудал бүрхэг байгааг илүү тодотгож, хараат бус зөвлөлд тусад нь авч хэлэлцэнэ.
-Ерөнхийлөгч, Ардчилсан нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвшилцөлд хүрч батлах болов уу. Танай нам ч гэсэн дотроо нэгдсэн байр сууринд хүрээгүй байгаа шүү дээ?
-Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ч гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжиж байгаа. Одоогийн төсөл бол гурван ч парламент дамнасан төсөл учраас ард түмэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. Намууд болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажлын хэсэг ажиллаж байгаа. Одоогоор 13 нам дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.
-Парламентын гишүүдийн хариуцлага, эгүүлэн татахтай холбоотой санал иргэдээс гардаг. Энэ заалт яагаад хасагдсан бэ?
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригдаж байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд парламент, Ерөнхийлөгч, Засгийн газар өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэх, бүрэн эрхийг сунгах санал гаргах эрхгүй байдаг. Анх Үндсэн хуульд 143 гишүүнтэй байх санал оруулж байсан ч тухайн үеийн хүн амын тоо, бусад зүйлстэй уялдуулж 76 болгосон юм билээ. Гэхдээ гишүүдийн хариуцлагыг хоёр талтай ойлгох хэрэгтэй. Мэдээж хариуцлагатай байлгах үүднээс Дэгийн тухай хуулиар зохицуулж байгаа. Ёс зүй зөрчил гаргах, хуралдаа суухгүй бол цалин хасах гэх мэт заалтуудыг нэмсэн. Энэ асуудлыг органик хуулиар зохицуулна. Удахгүй УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг батлана. Нөгөө талдаа гишүүд тойргийн ажил, харьяалагдах байнгын хороо, яамдын чиг үүргийн уулзалт, олон улсын хурал зөвлөгөөн гэх мэт уулзалтуудад их оролцдог. Тиймээс шууд утгаар нь гишүүд хариуцлагагүй байгаагаас хурал тасалж байна гэж ойлгож болохгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, гишүүдийн Ёс зүйн дүрмийг баталсан тохиолдолд гишүүд илүү хариуцлагатай болно гэж үзэж байна.
-Ерөнхийлөгч болон зарим гишүүдийн зүгээс Үндсэн хуулийн 6.1 дэх заалт болох байгалийн баялаг ард түмний өмч гэх заалттай санал нийлэхгүй байгаа гэж ойлгосон. Байгалийн баялаг ард түмний өмч байх заалтыг яаж өөрчилж байгаа вэ?
-Үндсэн хуулийн 6.1-д Монгол Улсын газар, газрын хэвлий, ой, усны нөөц ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт хэвээр бий. Үүнийг хөндөөгүй. Мөн 6.2-т Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, баялаг, ой, усны нөөц төрийн өмч мөн гэсэн заалт бий. Энэ хоёр заалт дээр нэг заалт нэмж байгаа. Гэтэл үүнийг ард түмний өмчийг төрийн өмч болгож өөрчилж байна гэж иргэдэд буруу, зөрүү ойлголт төрүүлж байгаа юм. Байгалийн баялагтай улс ард түмэн нь баян, өгөөжтэй байлгах үүднээс “Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлж ашиглана” гэх заалтыг нэмж өгч байгаа. Үүнийг Норвеги Улсын жишгээс авсан. Тус улсын хүн бүр байгалийн баялгаа тэгш хүртдэг. Энэ агуулгаар урт хугацааны иж бүрэн шийдэл дээр үндэслэж, хүн бүр мэдэх ёстой гэдгийг тодотгож өгсөн. Ингэж байж байгалийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой ч цөөхөн гэр бүлийн баяжих үндэс болоод байна гэх шүүмжлэл байхгүй болно. Хамгийн чухал зүйл бол тэгш байдал, тэгш нийгэм харьцангуй хүчтэй байдал бий болно гэж үзсэн.
Сэтгэгдэл ( 11 )
Тогтохсүрэн яагаад ард түмний нэрийг барьж худлаа мэдээлэл өгөөд байна вэ. Ард түмэн бол давхар дээл гэгчийг бүрэн мөсөн халах л зорилготой. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд ч давхар дээлгүй байх ёстой. Угаасаа засаглал гэдэг чинь тус тус даа чиг үүрэгтэй.
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Hugshuun heden uruvguruu avchuul yasan um b dee Turiin hun baij
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.
Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913