Москва: Зөвшөөрөлгүй жагсаалын үеэр мянга гаруй хүнийг саатуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын нийслэл Москва хотноо хотын Думад /иргэдийн төлөөлөгчдийн хурал/ бие даан нэр дэвшигчдийг дэмжих зөвшөөрөлгүй жагсаал боллоо. Мянга манган жагсагчид Москва хотын сонгуулийн хороог сөрөг хүчний улстөрчдийг дэмжсэн олон зуун хүний гарын үсгийг хүчингүйд тооцоох шийдвэрээ цуцлах, сөрөг хүчний нэр дэвшигчдийг бүртгэхийг шаардав.

Жагсаалын үеэр нийт 1388 хүнийг саатуулсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа бол Москва хотын цагдаагийн газраас 1074 хүнийг саатуулсан гэж мэдээлжээ. “ОВД-Инфо” хүний эрхийг хамгаалах цахим хуудас мэдээлснээр, хүчнийхэн жагсагчдын бороохойдон, хэрцгий байдлаар хүч хэрэглэжээ.

Олон улсын эрх хамгаалах “Агоры” групп саатуулагдсан хүмүүсийн тоогоор энэ жагсаал рекорд тогтоож байна гэж онцолжээ.

Баривчилгаа жагсаал болохоос өмнө эхэлжээ. Бямба гарагийн өглөө Москва хотын Думад өрсөлдөж буй хэд хэдэн бие даан нэр дэвшигчдийг саатуулсан байна. Тэдний дунд Төрийн Думын гишүүн асан Дмитрий Губков, Авлигатай тэмцэх сангийн захирал Иван Жданов, тус сангийн хуульч Любовь Соболь, орон нутгийн хурлын гишүүд Илья Яшин, Юлия Галямина нар байжээ.

Үүнээс өмнө Москва хотын захирагч Сергей Собянин эмх замбараагүй байдал үүсгэх оролдлого сайн юманд хүргэхгүй гээд хотын аюулгүй байдлыг хуулийн дагуу хангах болно гэж мэдэгдэж байжээ. Түүнчлэн, зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулах, оролцох нь хууль бус гэж прокурорын газар болон цагдаагийн газар анхааруулж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.216) 2019 оны 08 сарын 26

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top