АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод өчигдөр /2019.08.03/ буун дуу гарч, 20 хүн амиа алджээ. Тус мужийн захирагч Грег Эбботт “CBS” телевизэд ярихдаа “Эль-Пасо хотын 20 гэмгүй иргэн амь насаа алдлаа. Халдлагын улмаас 40 гаруй хүн шархадсан” гэв. Халдлага Эль-Пасо хотын худалдааны төвд болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Техаст болсон хэргийг “хулчгар байдлын илрэл” гэжээ. Тэрбээр “Энэ явдал эмгэнэл төдийгүй хулчгар байдлыг харуулж байна. Би АНУ-ын бүх иргэний нэгэн адил энэ үзэн ядмаар явдлыг зэмлэн буруутгаж байна. Гэмгүй иргэдийг хөнөөсөн хэргийг зөвтгөх ямар ч зүйл байхгүй” гэсэн байна.
Трамп болон АНУ-ын Тэргүүн хатагтай Меланья Техасын ард иргэдэд чин зүрхний эмгэнэл илэрхийлж, тэдний төлөө залбирах болно гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч мөн хэлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
PUBG
Контр тоглочихсон юм биш үү
Um ma ni bad me hum