АНУ-ын Охайо мужийн Дэйтон хотод өнгөрсөн амралтын өдөр буун дуу гарч, есөн хүн амиа алдан, 27 хүн шархадсан юм. Үүнээс хэдхэн цагийн дараа Техаст мөн нэгэн залуу гал нээж, 20 хүнийг хөнөөсөн билээ.
Дэйтон хотод хүмүүс рүү гал нээсэн этгээдийг газар дээр нь баривчилсан. 24 настай Коннор Стивен Беттс гэгч уг этгээд хүмүүс рүү гал нээх үеэрээ хамгаалалтын хувцас өмссөн байсан гэнэ. Тэрбээр хэргийг хувийн “АК-47” буугаараа үйлджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд түүний 22 настай дүү нь ч байсан гэнэ. Түүнийг ганцаараа биш байсан гэж албаныхан үзэж байгаа бөгөөд хамтрагч нь хэргийн газраас зугтсан байж магадгүй гэж үзэж байна.
Халдлага Дэйтон хотын олон ресторан, кафенуудтай, түүхэн дүүрэгт болсон юм. “Dayton Daily News”-д мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд дунд сургуульд байхдаа хөнөөхийг хүсэж буй охидынхоо жагсаалтыг гаргаж, сургуулиасаа хөөгдөж байжээ.
Коннор Беттс халдлага үйлдсэнийхээ дараа цагдаа нарт буудуулсан юм.
Хэрэгтний ангийнх нь охины ярьснаар тэрбээр хөнөөх хүүхдүүдийнхээ жагсаалтад түүнийг ч мөн оруулсан байжээ. Охин энэ талаар аав, ээж болон сургуулийнхаа захиргаанд мэдэгдэж байсан аж.
Сэтгэгдэл ( 8 )
МАНГАЛ МОНГОЛОО АЛНА тартэй тэргүй өдөрт өчнөөн олон сул дорой монголчуудда МОНГОЛЧУУДДАА золуулж тахир дутуу болж байна
manaid iim xonshoortoi xun baidaggui ym bxdaa ene toroos torson ter bumtanguudiig ulsaas ym xumsalaad bgaa xulgaich nariig alaad ogoosei