Америкийн дуучин, дуу зохиогч Халид Техасын Эль-Пасо хотод буудуулан амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн болон гэмтэж шархадсан хүмүүст тоглолтынхоо орлогоос хандив цуглуулахаа мэдэгдлээ. Тус хотод төрсөн 21 настай Халид “Эль-Пасо хотод буудуулж амиа алдсан хүмүүсийн гэр бүлд хэрхэн туслах талаар бодсоны эцэст энэ сард хандивын тоглолт хийхээр шийдсэн юм. Тоглолтоос олсон бүх орлогыг халдлагад өртсөн хүмүүст зориулна” гэв.
АНУ-ын Техас мужийн Эль-Пасо, Охайо мужийн Дэйтон хотуудад халдлага болж, 29 хүний амь үрэгдсэн билээ. АНУ-ын олны танил хүмүүс, урлаг соёлын одод эдгээр халдлагыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )