ЗИНДАА 2019.08.15 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

2019 оны 08 сарын 15

#1 “АЗИЙН ДАВОС” МОНГОЛД: ХӨГЖИЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА, УЯЛДАА ХОЛБОО...

Ази тив. Худалдаа, эдийн засаг, газар нутаг, хүн амаараа дэлхий нийтийг даллан дуудсаар байгаа бүс нутаг. Ази тивийн магнайд манай урд хөрш БНХАУ явах нь тодорхой болоод байна. Сүүлийн жилүүдэд олон улсыг дамнасан хурал зөвлөгөөний тоо олширсон. Үүний нэг нь Боао форум юм. Азийн төлөөх гэх тодотголтой “Боао” форум 2001 оноос зохион байгуулагдаж эхэлсэн ч 2012 оноос хойш дэлхий нийтийн анхаарлыг татдаг, хөрөнгө оруулагчид чуулдаг нэр хүндтэй хурал зөвлөгөөний нэг болжээ. Тиймээс ч “Азийн Давос” гэх хоч аваад байна. Өнгөрсөн гуравдугаар сард Хамтын уялдаатай хөгжлөөр шинэ эрин үеийг цогцлооё” уриан дор Хайнан хотод зохион байгуулагдсан юм. Энэ нэр хүндтэй форумын салбар хуралдаан болох “Боао Улаанбаатарын бага хурал ирэх 19-20-ны өдрүүдэд Монгол Улсад болох гэж байна. “Азийн Давос”-оор чухамдаа юу хэлэлцэх бол...
Энэ жил Улаанбаатар хотод болон бага хурлыг тодорхойлох гурван үгийн нэг нь “Хөгжил дэвшил” юм. Дэлхий хавтгай гэх үг өнөөдөр олон улсын харилцаанд ч, геополитикийн бодлогод ч нөлөөлөх болжээ. Өмнө нь зөвхөн нэг талаар, протекционист хандлагатай хандаж байсан бол одоо илүү нягт уялдаатай байхаас өөр аргагүй болжээ. Нэг улсын бодлого нөгөө улсын дотоод бодлоготой уялдуулахгүйгээр дэлхийн эдийн засаг хөгжихгүй гэдгийг сүүлийн 10 жил болсон үйл явдлууд нотлон харуулддаг.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

#2 ЖДҮХС-ИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ШИЛЭН ЯВАГДЛАА

70-аас дээш онооны босго давсан 59 иргэн, аж ахуйн нэгжийн төсөлсонгон шалгаруулах хорооны хурлаар орлоо.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах үйл ажиллагаа зургаадугаар сард тасалбар болсон. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд тус сангийн зүгээс сонгон шалгаруулалтын үе шат бүрт нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж иргэд аж ахуй нэгжүүд сонгон шалгаруулалтын үйл явцад хяналт тавих боломжоор ханган ажиллаж байна. Мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлд жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах боломжийг нэмэгдүүлэх талаас уян хатан, хэрэглэгчийн эрэлтэд нийцүүлэн ЖДҮ-зээлийн багц гаргаж, тус бүрт сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

#3 Э.МӨНХШҮР: Б.ШАРАВ ГУАЙН БҮТЭЭЛЭЭР ДАМЖУУЛЖ МОНГОЛЫН ӨВ СОЁЛЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОТОЙ

Америкийн Нэгдсэн Улсын Аризонагын их сургуульд төгөлдөр хуур тоглоочоор докторын зэрэг хамгаалахын хажуугаар Entrepreneurship давхар мэргэжлээр суралцдаг сэргэлэн бүсгүйг Э.Мөнхшүр гэдэг. Тэрбээр АНУ-д нийт 24 тоглолтод өөрийн төгөлдөр хуурын номероор оролцож, Флорида, Мичиган, Чикаго, Луизана, Аризона зэрэг олон газарт “Монголын төгөлдөр хуурч” хэмээн цоллуулж, Монголынхоо төрийн далбааг мандуулж яваа хөгжимчин бүсгүй сэтгэлдээ маш том мөрөөдөл тээн алхана. Түүний мөрөөдөл хийгээд хөгжмийн ертөнцөөр нь хамтдаа аялсу.

-“Төгөлдөр хуурч болсон маань аав ээжийн сонголт байсан” гэж нэгэн ярилцлагадаа та хэлсэн байсан. Таны хүүхэд насны мөрөөдөл юу байв. Одоо тэр мөрөөдлийнхөө энд хүрч байна уу?

-Төгөлдөр хуурыг дөрвөн настайгаасаа тоглож эхэлсэн. Тэр үед Т.Цолмон багштай Соёл урлагийн их сургуульд төгөлдөр хуурын хичээл ордог байсан. Хөгжим, Бүжгийн коллежид зургаан настайдаа хоёрдугаар анги руу үсэрч орж, 16 настайдаа дүүргэсэн бол Соёл Урлагийн их сургуулийг 19 настайдаа төгссөн. Хүүхэд байхад мэргэжлийн хичээл дээр онц авбал аав маань эклер юм уу, хүүхэлдэйгээр шагнадаг байлаа. Бага насандаа дизайнер болно гэж мөрөөддөг байсан болоод ч тэр үү аавынхаа авч өгсөн хүүхэлдэйнд хувцас хийж өгдөг байлаа. Тэр мөрөөдөл маань одоо ч хэвээрээ, би залуу байгаа юм чинь өөрийн гэсэн загварын брэндтэй болно гэж боддог.

-Аав ээж нь охиноо багаас нь урлагийн хүн болгохоор бэлтгэсэн урлагт хайртай, мэдрэмжтэй хүмүүс ажээ. Урлагтай хэр ойр хүмүүс вэ?

-Манай удамд хөгжмийн хүн байхгүй. Урлагийн биш хувиараа бизнес эрхэлдэг гэр бүлд өссөн хэр нь өөрөө маш их мэрийлттэй хүүхэд байжээ. Хөгжмөө тоглоод, оройтоод ирэхээр ойлгохгүй үе одоо ч гардаг.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

#4 АРХЕОЛОГИЙН ШИНЭ НЭЭЛТ: 700-800 ЖИЛИЙН ТЭРТЭЭ ХАДГАЛАГДСАН ВААРТАЙ ӨРӨМ, ШАР ТОС ОЛДЖЭЭ

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд Монголын төдийгүй дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ.

Олдворуудаас цухас дурдвал 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт, тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос зэргийг олсон байна. /Уншигч танд энэ талаарх мэдээллийг маргааш дэлгэрэнгүй хүргэнэ./

#5 ӨРХИЙН ДУНДАЖ ОРЛОГО 1.2 САЯ ТӨГРӨГ БОЛЖЭЭ

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 18.4 хувь буюу 194.4мянган төгрөгөөр нэмэгдсэн статистик үзүүлэлт гарчээ.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 121.2мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр өссөн нь голлох нөлөө үзүүлсэн байна.  

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны хоёрдугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 203.5 мянган төгрөгөөс өссөн үзүүлэлт гарсан байна. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 159.4 мянган төгрөгөөр өссөн нь голлох нөлөө үзүүлсэн ажээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top