Манай нарны аймгаас гадна орших гарагийн агаар мандалд анх удаа ус илрүүлжээ. Дэлхийтэй адил агаарын температур бүхий тус гараг манай гарагийн жингээс найм дахин хүнд жинтэй бөгөөд хоёр дахин том гэнэ. Тус гараг дээр ус шингэн хэлбэрээр байх магадлалтай хэмээн Лондоны их сургуулийн коллеж / University College London /-ийн одон орон судлаачид үзэж байна.
Nature Astronomy сэтгүүлийн мэдээлснээр, манай нарны аймгаас гадна орших тус гараг дээр амьдрал байх магадлал хамгийн өндөр байна. Хэдийгээр түүний гадаргуу дээр далай байна гэж хэлэхэд хэцүү ч бодит боломж бий гэж тэд үзэж байна.
Одоогийн байдлаар манай нарны аймгаас гадна орших дөрвөн мянга гаруй гараг илрүүлээд буйгаас зөвхөн эл гараг дээр чулуун хөрс, устай агаар мандал буй нь мэдэгдээд байгаа аж. Агаар мандал бүхий бусад гарагууд асар том хийн бөмбөлөг адил бол чулуурхаг хөрстэй гарагууд огт агаар мандалгүй гэнэ. Дэлхийтэй адил гарагууд одноос хэт алс зайд оршдог тул шингэн ус агуулах боломжгүй эсвэл шингэн ус уурших хэт ойр зайд оршдог. Дэлхийгээс бусад гараг дээр амьдрал бий эсэхийг илрүүлэхэд ус чухал үүрэгтэй. Учир нь ус хүчил төрөгчийг тээдэг.
Манай нарны аймгаас гадна илрүүлээд буй эдгээр дөрвөн мянга гаруй гарагийн бүтэц, онцлогийн талаар бид их зүйл мэдэхгүй ч эдгээрийг ажигласнаар тэдний химийн бүтэц, тогтоц, хувьслын нууцыг тайлж чадна гэж найдаж байна гэж одон орон судлаачид илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
khari garigiikhan water kheregledeggui uur butetstei ch um bil vv, manai garigiikhan oor garigiig ezelekh geed l us khaigaad baikhiin,ternii orond ekh delkhiigee abrakh talaar bodmoor um daa khun turulkhtunguud mini
hajuudah saran deeree ch hvrehgvi baigaa hvn turlugtun yuun narnii aimagaas garaad yavchib aaa
Bid hoorondoo hereldseer Delhiid sonin sodon zyil ilerseer hynii boginohon ene nasand yu yu yzeh yum boldoo?.....