Долоо хоногийн даваа гарагт болдог Шударга иргэдийн нэгдсэн эвслийн УИХ дахь зөвлөлийн ээлжит хурал боллоо.
Зөвлөлийн хурлаар,
1. Удахгүй УИХ-аар улсын төсвийн төсөл хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Төсвийн хөрөнгө оруулалтыг танах, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг багасгах, амины орон сууцны санхүүжилтэд ипотекийн санхүүжилтийг тусгах, мөн өмнөх оны төвсийн төсөвтэй харьцуулсан судалгаа хийх санал гаргах,
2. Мэргэжлийн холбоодын эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлд төрийн зарим үйл ажиллагааг мэргэжлийн нэгдсэн холбоодоор гүйцэтгүүлэх, мөн үйл ажиллагааны тайланг хянахад чиглэгдсэн заалтууд тусгагдсан нь зөв зүйтэй алхам болсныг тэмдэглэж, дэмжих
3. Монгол Улс "Саарал жагсаалт"-д орох эрсдэл тулгарсантай холбогдуулан Өршөөлийн хуулиар хууль бус мөнгөө нуун дарагдуулсан этгээдүүд, дүрмийн сангийн тайлангаа гаргаж чадахгүй байгаа, мөнгөн хөрөнгийн эх үүсвэрээ тодорхойлж чадахгүй байгаа банкууд, мөрдөн байцаалтаас прокурорт шилжүүлсэн, улмаар шүүхээр шийдэгдээд ахиц гараагүй мөнгө угаах гэмт хэргүүд, төрөөс үндэслэлгүй хөрөнгөжсөн олигархи, гэмт хэрэгтнүүдийн шүүхээр шийдэж чадахгүй байгаа асуудал зэрэгт эрх баригчдыг анхаарлаа хандуулахыг шаардах гэсэн гурван үндсэн чиглэлийг гаргаж, ойрын хугацаанд чиглэл болгон ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
МАНАН-гийн авлигач нараа шийтгээчээ.
саарал жагсаалтад орох асуудлыг босгосон хүн нь Лу Болд өөрөө. Гооомт банк хойд солонгосын мөнгө угаасан хэрэг гарч бсан. мөн Лу Болд батлан хамгаалахын сайд байхдаа Хойд солонгост онгоц зарах гэсэн хэрэг гарч, НҮБ-аас сэрэмжлүүлэг ирж, хрйл солонгосын мөнгийг авч завшсан генераоууд шоронд суусан. тэр мөнгөрөөс Лу өөрөө авч, тэр мөнгөө хойдууд одоо хүртэл нэрэжёбайгаа нть үнэн.
Элбэгдорж, Сайханбилэг, сахал Эрдэнэбилэг, Хурц нарын мөнгө угаалтаар шийдээчээ
Saaral jagsaalt ongotsnii motoroos ehelsen geed temuujin bicheed bna.Endiih helelteh ni zuv bhaa.