ФОТО 2019: Байгалийн шилдэг гэрэл зургууд - "ЦОЧСОН ТАРВАГА"

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 16

Лондон хотын Байгалийн түүхийн музейгээс жил бүр олгодог “Wildlife Photographer of the Year” шагналын эзнээр Хятадын гэрэл зурагчин Ёнчинь Бао тодорчээ. Олон орны байгалийн гэрэл зурагчдаас онцгойрсон тэрбээр амьтдын маш ховор агшныг буулгаж чадсанаараа олны анхаарлыг татаж байна. Бао Түвд-Хөх нуурын цаст өндөрлөгт үнэг, тарвага хоёр тулгарч буй ховор агшныг хальсандаа буулгажээ.

Шүүгчдийн дүгнэснээр хятад залуу төгс агшныг буулгаж чадсан байна. Тарваганууд үнэг ойртох үед хоорондоо дохио өгч, аюулаас сэрэмжлүүлдэг аж. Тэгвэл энэхүү зурагт үнэг сайтар нуугдан гэтсээр тарваганы дэргэд ирэх агшин түүний дуранд ийн буужээ.

“Wildlife Photographer of the Year”-ийн шилдэг зургуудаас хүргэе.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.194.64) 2019 оны 10 сарын 16

Ehnii tarvaga unegend iduulsen genee

0  |  0
Top