Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон асуудалтай холбогдуулан Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас өнөөдөр /2019.10.21/ мэдээлэл хийлээ.
Тэд “Монгол Улс Камбож, Шриланк зэрэг буурай эдийн засагтай, засаглал нь ил тод бус, дайн самуунтай улс орнуудтай хамт саарал жагсаалт орлоо. Олон улсын байгууллага санал нэгтэйгээр Монголын оруулсан нь анхаарал татсан үйл явдал боллоо. Саарал жагсаалтад орсноор гадаадын банкууд Монголд үйл ажиллагаа явуулахдаа хязгаарлалтад орно. Гадагшаа болон дотогшоо санхүүгийн гүйлгээ хийхэд шимтгэл өсч, хугацаа алдана. 200 гаруй мянган гадаадад амьдарч байгаа иргэдийн асуудал хөндөгдөх нь. Түүнээс гадна зээлжих зэрэглэл буурч, хөрөнгө оруулагчид татах асуудал маш өндөр өртөгтэй байх нөхцөл үүссэн, гадаадын санхүүгийн хөрөнгө оруулалт огцом буурна, төгрөгийн тогтвортой байдалд, ханшид нөлөөлнө” гэсэн юм.
Тиймээс ХҮН-аас Ерөнхийлөгчид хандан саарал жагсаалтад ороход гол үндэслэл болсон томоохон албан тушаалын хэргүүдийг яаралтай таслан шийдвэрлэх, Монголбанкны удирдлагад хариуцлага тооцохыг шаардаж байгаа аж.
Түүнчлэн Мөнгө угаах терроризмтэй тэмцэх хорооны дарга Ц.Нямдорж хэрэг завших боломжийг хангасан гэж үзэж байгаа учраас хариуцлага тооцохыг болон Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост зэвсэг наймаалцсан УИХ-ын гишүүн Л.Болд нарт хариуцлага тооцох шаардлага хүргүүллээ.
Сэтгэгдэл ( 5 )
ХҮН намыг нам гэх үү????? та нар сурэггүй ээ??? зайл
Энэ нөхөр чинь одоо л тар нь танигдаж байна бус уу? Үүний үгнээс ердөө атаархал,бас хорсол харагдаж байна. Өнгөрсөн үед болсон их хэлмэгдүүлэлтийн гуравдахь хэлбэртэй төстөй явуулга хийгээд байна шүү. Монголд энэ мэтийн хоосон чалчигчид мундахгүй олширсон. Монголын цагдаа, прокурор шүүх, АТГ аль нь ч хэн нэгний бичсэн эсвэл нэргүй зүгээр л ”хамт олон” гэсэн бичгээр хүнияй хувь заяагаар тоглохыг л хүсдэгээс биш тэр мэдээл хаанаас хэнээс гарсан, учир шалтгаан, сэдэл нь юу байв гэж огт авч үздэггүйгээрээ өнгөрсөн үеийн ногоон малгайтнуудтай яг адилхан.
Больж үзэцгээ та нар өөрсдөө юу хийсэн юм бэ өмнө нь дуугай байцгааж ОюуОлгойн гэрээний асуудлаар...
Офшортонгуудад хариуцлага тооцдоггуй баялгаа гадныхантай идэж баяжигчидад хариуцлага тооцдоггуйн хариуцлагыг нэхэх хэрэгтэй
Шаардлага өгөөд орхидогоо боль.Үр дүнгүй ярих биш ажил болгох ёстой.Огцортол нь тэмцэх ёстой.Үр дүнд хүргэх ёстой.Ингэж болдоггүй юм байна гэдгийг эрх мэдэлтэнгүүдэд мэдүүлэхгүй бол энэ асуудал яриа болоод өнгөрнө ямарч үр дүнгүй зүгээр цаас болоод салхинд хийснэ.Түлш байна.Хүн үхээд байхад үхэж байгаа түлш байгаа хүмүүсийн буруу болж байгаа чинь юу гэсэн үг бэ.Үүний талаар яагаад дуугарахгүй байгаа энэ нам тэмцэгчид.Төр түмнээ гэж байгаа юм бол үнэн мөнийг л олох хэрэгтэй.Ямар 1-н асуудал байгаад л хүмүүс хордож үхэж байгаа биздээ.Түүхий нүүрс түлж байхад өөрсдөөс болж байсан