Энэ жил 94.1 км явган, дугуйн зам барина

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 03 сарын 26

Нийслэлийн есөн дүүргээс ирсэн саналд үндэслэн энэ онд нийт 94.1 км урт явган болон дугуйн зам барихаар төлөвлөж байгаа аж. Тухайлбал Баянзүрх дүүрэгт 18.2 км, Сүхбаатар дүүрэгт 29.8 км, Чингэлтэй дүүрэгт 12.5 км, Баянгол дүүрэгт 15.6 км, Хан-Уул дүүрэгт 13.9 км, Сонгинохайрхан дүүрэгт 4.1 км зарих барих боломжтой гэж үзжээ.

Мөн авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих боломж бүрдүүлэх ажлын хүрээнд Их тойруу дотор 31 гудамжинд тэмдэг, тэмдэглээ хийхээр төлөвлөсөн байна. Уг замын өргөнийг 80 см-ээс доошгүй байхаар тооцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top