Абэ Шинзо дээд амжилт тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо тус улсын түүхэнд ерөнхий сайдын албыг хамгийн удаан хугацаанд хашиж, дээд амжилт тогтоожээ.

Тэрбээр Японы Засгийн газрыг 2887 хоног тэргүүлж байна. Түүний 2006-2007 онд сайд нарын танхимыг тэргүүлж байсан хугацааг мөн оруулжээ. Лхагва гарагийн өглөө Абэ Шинзо энэ албыг хаших хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагналаа. “Жил бүр засгийн газар солигдож байх үед улс төрийн чухал асуудлууд хойш нь тавигддаг байсан. Улс төрийн тогтвортой байдлыг л ард түмэн хүсэж байсан” гэж тэрбээр онцолжээ.

Нэг жилийн хугацаанд буюу 2006-2007 онд Японы Засгийн газрыг тэргүүлж байхдаа авсан сургамжийн ачаар түүний засаг захиргаа сонгогчдын дэмжлэгийг урт хугацаанд хүлээж байна гэж тэрбээр тодруулжээ. Улс төрийн тогтолцоог тогтворжуулах хүчин чармайлт, парламентын дээд, доод танхимын сонгуулийн зургаан удаагийн санал хураалт, амлалтаа биелүүлэх хүсэл зорилго энэ өдрийг авчирлаа гэж тэрбээр дурдаад улс орноо дефляцаас гаргах, өсөлт буурч буй асуудлыг шийдэх, дайны дараа шийдвэрлэгдээгүй үлдсэн дипломат асуудлыг шийдэх, улсын үндсэн хуулийг шинэчлэх зэрэг чухал зорилтууд буйг дурджээ.

Абэ Шинзо 2021 есдүгээр сар хүртэл ерөнхий сайдын суудлыг түүнд авчирсан эрх баригч Либерал ардчилсан намыг тэргүүлэх юм.

Үүнээс өмнө ерөнхий сайдын албан тушаалыг хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайд асан Эйсаку Сато хашиж байжээ. Тэрээр нийт 1798 хоног тус улсын Засгийн газрыг тэргүүлж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top