МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

МАН-ын Удирдах зөвлөл Сонгуулийн тухай хуулийн асуудлаар Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна.

Сонгуулийн тухай хуулийг ирэх долоо хоногт өргөн барих учиртай. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл ирэх онд болох УИХ-ын ээлжит сонгуулийн тогтолцоог тодорхой болгож нэгдсэн саналд хүрэх шаардлагатай байгаа юм.

Эх сурвалжийн хэлж байгаагаар МАН-ын удирдлагууд сонгуулийн тогтолцоог холимог мажоритараар зохион байгуулж,  50:26 буюу 50 нь жижиг мажоритараар, 26 нь том мажоритараар сонгох асуудал яригдаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top