Ким Жон Ун “орчин үеийн соёл иргэншлийн загвар” хотыг нээлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 03

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Самжиён орчин үеийн шинэ хотын нээлтийн ажиллагаанд оролцжээ.

Солонгосын мэдээллийг төв агентлагийн /KCNA/ тодорхойлсноор “орчин үеийн соёл иргэншлийн загвар” хот нь энэ онд тус улсад хэрэгжсэн хамгийн том бүтээн байгуулалтын төсөл юм. Хотыг Пэкту дагшин уулын бэлд босгожээ. Самжиён хотын барилга байгууламжийг барьсан Хоёрдугаар сарын 16-ны нэрэмжит барилгын цэргийн анги хүндэтгэлийн арга хэмжээнд оролцогчдын өмнүүр алхсан байна.

Шинэ хотод дөрвөн мянган айл өрх амьдрах орон сууцнаас гадна захиргааны байр, дэлгүүр, төмөр замын буудал, орчин үеийн шинжлэх ухаан, техникийн номын сан, орчин үеийн оношилгооны төхөөрөмж бүхий эмнэлэг, зочид буудал, цанын бааз зэрэг 380 нийтийн болон аж үйлдвэрийн барилга байгууламжийг барьжээ. Үүнээс гадна тус хотод хэд хэдэн томоохон үйлдвэр босжээ.

Энэхүү хотыг 2020 онд тэмдэглэх Солонгосын Хөдөлмөрийн намын 75 жилийн ойгоос нэг жилийн өмнө барьж дуусгах үүрэг өгсний дагуу төлөвлөсөн хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан нь энэ.

Хотыг барьж байгуулах ажилд гар бие оролцсон залуучууд 10 жилийн турш өдөрт 12 цаг ажилласны эцэст их сургуульд орох, Солонгосын Хөдөлмөрийн намд элсэх боломж олж авч байна гэж Ройтерс агентлаг онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(122.201.21.91) 2019 оны 12 сарын 03

Гайхалтай ажилсаг ард түмэн шүү.Баяр хүргие

1  |  0
Top