Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174.2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг УИХ хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай байгааг Ерөнхийлөгч хоригтоо дурдаад буй. Нийгмийн даатгалын шимтгэл нь иргэд, даатгуулагчдын ирээдүйд зориулсан хөрөнгө гэдгийг анхаарч, хариуцлагагүй байдлын уршгаар “Капитал” банканд өгч алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд УИХ “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөн эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай тухай дурдсан. Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн нийт зарлага 13.87 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 11.79 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр батлагдсан нь Төсвийн тогтвортой байдлын тухай, хуулийн зарим заалтыг зөрчиж байгаа хэмээн үзэж буйг танилцуулгад дурджээ. Түүнчлэн УИХ төсвийн зардлаа эргэн нягталж, үр ашиггүй, үрэлгэн зардлуудыг танах, үүний дотор 2020 оноос эхэлж, 2021-2022 оныг хүртэл хугацаанд дамжин хэрэгжих барилга, арга хэмжээний зардлуудыг төсвөөс бүрэн хасах шаардлагатай хэмээн үзсэн байна. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь хэрэгжих бололцоогүй болгосон тул Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Ерөнхийлөгч хориг тавьжээ.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан болон Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тус тус дэмжээгүй юм. Харин Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээд буй.
Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Ерөнхийлөгч сүүлийн гурван жил дараалан хориг тавьж байна. Энэ удаагийн хориг илүү улс төрийн үг агуулгатай хориг байна. Би УИХ-ын сүүлийн жилүүдэд төсвийн сахилга бат сайжирсан гэж үзэж байгаа. 17 хувьд хүрээд байсан төсвийн алдагдал 5.1 хувьд буурч, парламентын хяналтгүй явж байсан татвар төлөгчдийн олон мөнгө хяналтад орж ирсэн гэж бодож байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн ИТХ хуралдчихсан, сумдын ИТХ хуралдах гэж байгаа. Ийм нөхцөлд улсын төсвийг засах боломжгүй. Үндсэн хууль ирэх оны тавдугаар сард хэрэгжиж эхэлнэ. Шинэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсөв хэлэлцэхтэй холбоотой нарийвчилсан заалтууд орсон. Сүүлийн үед жалга довны үзэл гэж их ярих болов. Тэнд бас монгол хүмүүс амьдарч байгаа. Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авах шаардлагатай. Зөвхөн манай тойрог дээр 2012-2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван барилга баригдсан. Харин 2016 оноос хойш 34 төслөөр барилга, зам баригдсан. Зайлшгүй хийх ёстой ажлууд байсан юм шүү. Гурван суманд 1960-1970 оны соёлын төвтэй байсныг шинэчилсэн. Тэгэхээр орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Тиймээс төсөвт тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй.
Нийгмийн даатгалын шимтгэлд яригдаж байгаа 2 хувийн шимтгэлийг хаа хаанаа ярих ёстой. ОУВС-тай 2017 онд тохирсон асуудал. Өнөөдөр гаргасан шийдвэр биш. Нийгмийн даатгалын сан хүндрэлтэй, цаашдаа алдагдал нь нэмэгдэх магадлалтай, иргэдийнхээ тэтгэврийг тавих боломжгүй болох хэмжээнд байгаа тухай олон жил ярьсан. Үе шаттайгаар НДШ-ийг нэмэгдүүлэх нь гарц үзэж үзэж байсан. Би НДШ-ийг 2 хувиар нэмэх нь ажил олгогчдод хүнд тусаж байгааг ойлгож байна. Хэрэгжилт дээр төлөвлөсөн орлого орж ирэхгүй байх магадлалтай тул Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй. Ер нь нийгмйин даатгалынхаа тогтолцоог шинэчлэх шаардлагатай. НДШ-ээс орж ирж байгаа мөнгөн хөрөнгийн менежментийг хийх ёстой. Мөн хүн болгон нэрийн данстай болж байгаа. Нэрийн дансаа өөрөө шалгаад явдаг тогтолцоог нэвтрүүлж байж тогтолцооны шинэчлэлийг хийх боломжтой” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 3 )
ta nar capital banknaasa dariu nigmiin daatgalin munguu olj av lda
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
87655