Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэх билээ. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн онцлох заалтын талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрын дөрвөн сайдыг “давхар дээл”-тэй байж болохоор оруулж ирсэн. Энэ заалтыг ямар үндэслэлээр оруулсан юм бэ?
-Парламентын засаглалтай оронд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр ажилладаг. Учир нь сонгогчоос очиж амлалт авсан хүн нь УИХ-ын гишүүн. Гэтэл сонгогчийн итгэлийг аваагүй хаа хамаагүй хүн гадна талаас Засгийн газарт орж ажиллах нь парламентын засаглалтай оронд байдаггүй зүйл. Зарим оронд бүр УИХ-ын гишүүдээсээ салбар хариуцсан парламентын дэд сайд гэж гаргадаг. Гэхдээ Монголын онцлог гэж бий. Парламент нь 76 гишүүнтэй байхад арав гаруй нь Засгийн газрын гишүүнээр давхар ажиллачихаар хяналт тэнцэл алдагдаад байгаа учраас дөрөв гэж оруулж ирсэн.
Өөрөөр хэлбэл, бүх сайд нь давхар дээлтэй байхаар парламент Засгийн газар хоёрын хяналт алдагдах сул талтай. Энэ тухайд бид янз бүрээр үзсэн. Тухайлбал, ерөнхий чиг үүргийн яамдын сайд УИХ-ын гишүүн байна гэж нэг оруулсан. Гэтэл ерөнхий чиг үүргийн яам дөрөв байсныг долоо болгочихсон. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь сайд байна гэж оруулах гэтэл 19 сайд болгоод нэмчихсэн байх жишээний. Нөгөөтээгүүр 27 жилээр дүгнэхэд Засгийн газрыг 100 хувь гаднаас бүрдүүлчихвэл тогтворгүй болно. Засаг, парламент хоёрын мэдээлэл солилцох хамтын ажиллагаа гэж бий. Бүх сайдыг гаднаас байлгана гэхээр мэдээлэл солилцох процесс байхгүй болчих юм билээ. Бодит байдал дээр бид энгийн үед ч сайд нараас мэдээлэл аваад явдаг. Энэ утгаараа ерөнхий чиг үүргийн яам тал руугаа дөрөв гэдэг тоогоо хандуулна гэж харж байгаа юм. Хуучин бол Сангийн, Хууль зүйн, Гадаад харилцааны, Батлан хамгаалах гээд дөрвөн яам үндсэн чиг үүргийнх байсан. Гэтэл үүнийг сүүлд долоо болгочихсон. Дөрвөөрөө байвал 76 гишүүнтэй харьцуулахад ердөө таван хувь нь Засгийн газарт ажиллана гэсэн үг. Тиймээс жин дарахгүй юм байна гэж тооцоолсон. Гэхдээ энэ тухайд олон нийтийн санаа бодлыг харж байж шийдэх байх.
-УИХ хууль батлах ирцийг өндөр босготой болгожээ. Гишүүдийн ирц хангалтгүй байх тохиолдол олонтаа давтагдаад байвал парламентын гацаа үүсэх вий гэсэн болгоомжлол байна?
-Дэгийн хуулийг мөрдөөд хурууны хээгээр ирц бүртгүүлдэг болсноос хойш ирц сайжирсан. Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлэхэд УИХ-ын гишүүд чуулганд суухаас гадна олон ажил амжуулдаг. Жишээлбэл, тойргоос зочид ирдэг. Чуулганы танхимтай танилцсаны дараа бид дагаж гараад зураг авахуулах болдог, нэг иргэн ирээд уулзахаар болдог, аливаа хурал цуглаанд суух болдог. “Чуулгантай байна, боломжгүй” гээд байж болдоггүй. Энэ мэт ажилд гарсан гишүүний суудал хоосроод үлддэг. Манай улс парламентдаа цөөн гишүүнтэй учраас ирцийг ярихаас аргагүй болдог. Олон гишүүнтэй гаднын орнуудад ирц асуудал биш байдаг. Нөгөө талдаа манайд үнэхээр ажлаа хийдэггүй гишүүд байдаг нь нууц биш. Парламентын гишүүний ажлыг хоёр дахь ажил гэж боддог, үүнээс болоод бусдыгаа харлуулдаг. 2000 оны нэмэлт өөрчлөлтөөр 39 гишүүн буюу олонхоороо ирц бүрдүүлдэг болсон. Гэтэл одоо 39 гишүүнээр ирц бүрдүүлж, тэдний олонх буюу 20 гишүүн хууль баталдаг болох эрсдэлтэй болсон. Энэ 20 гишүүний 15 гишүүн Засгийн газрын гишүүн байвал УИХ-ын хууль батлах үндсэн чиг үүрэг нь алдагдах юм. Тиймээс нийт гишүүдийн олонх буюу 39 гишүүн зөвшөөрч байж хууль батлагдахаар нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм. Энэ мэт амьдрал дээр тулгарч байгаа практикаас үүдсэн хамгийн сайн шийдлүүдийг нэмэлт, өөрчлөлтөд тусгаж байгаа.
-УИХ Хянан шалгах түр хороотой болох заалтыг оруулж ирсэн. Ийм хороотой болсноор УИХ хууль шүүхийн ажлыг давхар хийдэг болох уу?
-УИХ Хянан шалгах хороотой боллоо гээд гишүүн бүр нь хэн нэгнийг дуудаад байцаалт аваад, мөрдөн байцаагч шиг ажиллана гэж байхгүй. Хянан шалгах түр хорооны ажиллагаа сонсголын хэлбэрээр явна. Нэгдүгээрт, түр хороо байгуулах саналыг 19 гишүүний саналаар байгуулна. Ерөөсөө нийтийн эрх ашиг гэдгийг тодорхойлно гэсэн үг. Энэ талаар хуульд тусгайлан заасан байдаг. Түр хорооны талаар иргэд их асууж байна билээ. Та нар чинь гэрч дуудаад, шинжээч томилоод шүүх ажиллагаа явуулдаг болох нь байна” гээд байгаа юм. Тийм биш. Сонсголын хэлбэрээр явуулах учраас хууль шүүх шиг ажиллахгүй гэсэн үг. Жишээлбэл, Түр хороонд арав гаруй гишүүн багтлаа гэхэд тухайн асуудлаар албан тушаалтныг гэрчээр дуудаж мэдээлэл л авна. Ингэж гэрч, шинжээчээр дуудаж буй сонсголын үйл ажиллагааны мэдээллийг нотлох баримтаар авах эсэхээ шүүх өөрөө шийднэ. Тиймээс УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүд хэн нэгнийг яллах тухай ойлголт огт биш юм. Хэрвээ тухайн асуудлыг хууль шүүхээр нягтлах шаардлагатай гэж үзвэл бид түүнийг шилжүүлэх юм. Парламент бол нэг гишүүний гэхээсээ нийтээрээ шийдвэр гаргадаг үндсэн зарчимтай учраас мөрдөн байцаагчийн ажиллагааг хэзээ ч хийхгүй гэдгийг тодотгоё. Дэлхий нийтийн жишгээр парламентуудад мөрдөн шалгах хороо байдаг юм билээ. Бид бол үүнийг хянан шалгах гэж зөөллөөд байна шүү дээ. Үүний цаад учир нь парламентын нэг чиг үүрэг нь хянан шалгах юм. Өнөөдрийн нөхцөлд бид хянан шалгах үүргээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас Хянан шалгах түр хороотой болох ёстой гэж судлаачид үзсэний дагуу оруулж ирсэн заалт байгаа юм.
-Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийг 10 гишүүнтэй болгож, тавыг мэргэжлийн шүүгч, тавыг нь УИХ-аас томилох юм байна. Ингэснээр ШЕЗ хараат бус ажиллаж чадна гэж үзэж байна уу?
-Одоогийн тогтолцоогоор ШЕЗ-ийг Ерөнхийлөгч томилдог. Төрийн тэргүүн өөрийнхөө томилсон зөвлөлөөс шүүгчийн нэрийг гаргаж ирээд өөрөө томилчихож байгаа юм. Нэг ёсондоо дөрвөн жилийн хугацаатай шүүхийн нэг институцийг ганцаараа шийдчихэж байна. Тиймээс бид хяналт тэнцэлтэй болгоё гэж байгаа юм. ШЕЗ-ийн гишүүдийн тавыг нь УИХ-аас, үлдсэнийг нь шүүгчид дундаас томилно. УИХ-аас санал болгохдоо таван шүүгчийг томилгооны сонсголоор заавал оруулна гэж заасан. Эдгээр хүн авлига авч байсан уу, нэр хүнд ямар вэ гэх мэтээр тал бүрээс нь ярина. Ерөнхийлөгч ШЕЗ-ийг томилоод байхаар нэг хүнээс шууд хараат болчихож байна гэж үзсэн. Хоёрдугаарт, ШЕЗ-өөс гаргасан саналыг Ерөнхийлөгч батламжилна. “Батламж” гэдэг үгээ дагаад Ерөнхийлөгчийн эрх шүүхэд хязгаарлагдмал болно гэсэн үг. Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж болох бөгөөд энэ нь ганцхан үндэслэлтэй байна гэж заасан. Тэр нь Үндсэн хуульд заасан үндэслэл байна гэж оруулсан. Насны хязгаар, ажил мэргэжлийн онцлог гэх мэтээр Үндсэн хуульд заагаад өгчихнө. Эдгээрийг зөрчсөн бол Ерөнхийлөгч батламжлахаас татгалзаж болно.
Ний нуугүй хэлэхэд 1992 оноос хойш сонгогдсон Ерөнхийлөгч бүр шүүхэд гар дүрсэн. Бидний хувьд сүүлийн 2-3 Ерөнхийлөгч л мэднэ. Харин Үндсэн хуулийн ажлын хэсэгт бүх давхаргынхан буюу нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид оролцсон учраас бүтэн 27 жилээр дүгнэж харсан. Олон жилийн практикаас үндэслэж шүүхийг нэг хүний хараат байдлаас гаргах ёстой гэж үзсэн. Гэхдээ нэг зүйлийг тодотгоход ШЕЗ-ийг дөрвөн жилээр гэсэн бол ард нь Хариуцлагын зөвлөлийг зургаан жилээр ажиллуулахаар оруулсан. Гадна, дотнын судлаачдын үзэж байгаагаар 1990 оноос хойш бидний алдсан нэг том зүйл нь хяналтын тогтолцоог үгүйсгэсэн явдал гэж дүгнэдэг. Тухайлбал, 1990 онд Ардын хянан шалгах хороо гэж байсныг татан буулгачихсан. Хамгийн сүүлд 2012-2016 онд АН засгийн эрх барьж байхдаа санхүүгийн хяналтыг байхгүй болгочихсон. Үүнээс болоод “Чингис” бондын зарцуулалт зэрэг эдийн засгийн гэмт хэргийг шийдэх, яллахад хүндрэлтэй болчихоод байгаа. Тиймээс Санхүүгийн аудит буюу хяналтын байгууллагыг 25.1-7-д төрийн болон төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагыг бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэж анх удаа оруулж өгсөн.
-Та тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулсан байх. Иргэдийн зүгээс ямар саналыг түлхүү гаргаж байна вэ?
-Өөрийнхөө тойрогт олон янзаар уулзалт хийлээ. Жирийн иргэдтэй ч, төрийн албан хаагчидтай ч, удирдах албан тушаал хашиж явсан ахмадуудтай ч уулзлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг бүгд дэмжиж байна. Гэхдээ 2-3 зүйлийг онцолж хэлж байна. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах буюу хариуцлага тооцохтой холбоотой санал гаргаж байна. Цаашлаад аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сумынхаас сонгох гэх мэтээр амьдрал дээр тулгардаг асуудлыг эргэж харах тухай ярьж байна. Жишээлбэл, сумын Засаг даргыг ард түмэн сонгосон байтал ИТХ-аас нь Засаг даргыг огцруулах тухай заалтыг ойлгохгүй байна. Аймгийн Засаг дарга нь үлдсэн хугацаанд ажиллах сумын даргыг шууд сонгочих нь зөв эсэх талаар ярьж байна. Иргэдийн хэлсэн нэг чухал санаа нь өнөөгийн нөхцөл байдал, уур амьсгалдаа автаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй шүү. Энэ хууль бол 20-30 жилийн дараа үйлчилдэг учраас өнөөдрийнхөө нөхцөлд автаж болохгүй гэдгийг сануулж байна. Надад ч өнөөдрийнхөө асуудлуудыг шийдэх гэж Үндсэн хуульдаа гар дүрж байгаа юм биш байгаа гэдэг сэтгэгдэл төрж эхэлсэн. Бид 2000 онд хийсэн өөрчлөлтийг буруу гэж ярьсаар байгаад 20 жил боллоо. Тэгэхээр одоо Үндсэн хуульдаа өөрчлөлт хийчихвэл дараагийн өөрчлөлт 20 жилийн дараа гэсэн үг. Байгалийн баялгийн асуудлыг гэхэд 1992 онд бодоогүй. Тэр үед Монгол Улс ийм олон уурхайтай болоод, Оюутолгойн хэрүүл болно гэж бодоо ч үгүй. Социализмаас дөнгөж салаад өмчийн харилцааны ойлголтгүй байсан болохоор дутуудуулсан гэдгээ тэр үеийн депутатууд хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр бид энэ удаад зарчмыг нь оруулж ирж байгаа. Үндсэн хуулиар зарчим заагаад өгчихөөр дагалдах хуулиуд ихээхэн өөрчлөгдөнө.
-УИХ-аас өргөн бүрэлдэхүүнтэйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэдэд танилцууллаа. Иргэдийн саналыг Үндсэн хуульд тусгах уу?
-Иргэдийн саналыг төсөлд тусгах учраас л орон даяар танилцуулга хийсэн. Ажлын хэсэг байгуулаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрлөө шүү дээ. Энэ хооронд нийт 350 орчим мянган иргэнээс давхардсан тоогоор таван сая нэгж санал ирүүлсэн. Үүнийг УИХ-ын Тамгын газрынхан нэгтгээд өнөөдрийн төсөлд тусгасан. Хамгийн их давхцалтай буюу 60-аас дээш хувиар давхардсан саналуудыг төсөлд оруулсан. Ер нь иргэдээс ирүүлсэн саналыг аваад үзэхээр 60-аад хувь нь Үндсэн хуулийн биш буюу органик хуулиар зохицуулж болох асуудлыг хөндсөн байдаг. Мэдээж Үндсэн хуульд зайлшгүй оруулахаар санал гаргасан байвал авна. Ингэхдээ өргөн барьсан 40-өөд зүйл, заалтынхаа хүрээнд л авна. Хөндөөгүй заалтыг ирүүлсэн бол мэдээж хүлээж авах боломжгүй. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, төслийг танилцууллаа. Ингэхдээ УИХ-ын гишүүн бүрийн уулзалт протоколтой явсан. Үг хэлсэн хүн бүрийн санааг бичиж аваад зогсохгүй, хүн бүрийн гарын үсгийг хүртэл авсан. Тиймээс иргэдийн саналыг тусгана. Ингэхдээ мэдээж хуулийн хүрээнд буюу 35 хувьд багтаан нэмэлт өөрчлөлт оруулна. Би гэхэд тойргоосоо гурван саналтай ирлээ.
-Улс төрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах тухай заалт орсон байна. Энэ шалгуурт хэчнээн нам тэнцэх бол?
-Намын заалт анх удаа Үндсэн хуульд орж ирж байгаа. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзсэн. Нэг хүний нам гэж дэлхийд байхгүй. Монголд л байгаа. Намын дотоод ардчиллыг Үндсэн хуульд зааж байгаа. Тэгэхгүй бол сайн дураа хүрэхээр намын Их хурлаа хийдэг. Өөрөө огцорчих гээд байхаараа хурлаа хийдэггүй. Хамгийн том намын нэг АН хурлаа хийхгүй найман жил болж байлаа шүү дээ. Н.Алтанхуяг даргын үед хурал хийхээрээ огцорчих гээд байсан болохоороо найман жил хурал хийгээгүй. Ерөөсөө намынхаа Их хурлыг хийгээгүй 27 жил болсон нам ч бий. Б.Жаргалсайхан гээд ганцхан даргатай, ганцхан гишүүнтэй. Сонгууль ойртоод ирэхээр гараад ирдэг. Гэр бүлийн ч нам бий. Ийм нам дэлхийд байхгүй. Тэгэхээр намыг сонгодог утгаар нь явуулахад чиглэсэн өөрчлөлт хийж байгаа. Дэлхийд гишүүнчлэлгүй нам гэж бий. Тэгэхээр бид улсын хэмжээний бүтцийн биш улсын хэмжээний үйл ажиллагааны шалгуур тавьж байгаа. Энэ өөрчлөлтийн дараа Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт орно. Ер нь Үндсэн хуулийн өгүүлбэр болгон дараа нь нэг хууль болдог.
-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн юм шиг харагдаж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Яагаад гадаадад Ерөнхий сайдыг хүчтэй байлгадаг гэхээр хянаж болдог. Ерөнхий сайд ард түмнээс сонгогдоогүй. Харин Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгогдсон учраас түүнд хэтэрхий их эрх мэдэл өгчихвөл алдчихдаг. Ерөнхийлөгчийг огцруулах процедур парламент дээр маш хүнд. Гэхдээ бид Ерөнхий сайдад сайд нараа толилох л эрх өгч байгаа. Өөр ямар ч эрх нэмж өгөөгүй. Төсвийн эрх бол Ерөнхий сайдад өгч байгаа эрх биш. Төсвийн зарлага нэмэх эсэх асуудлаар Засгийн газраас санал авдаг процедур нь дэлхийн бүх оронд байдаг. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмээд байгаа зүйл биш. Харин төсвийг хариуцлагатай болгож байгаа юм. Ерөнхий сайд сайдуудаа томилж байна гэдэг нь хариуцлагыг тодорхой болгож байна гэсэн үг. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ гар, сэтгэл нийлж чадах хүмүүсээ сонгоно. Гэтэл манайд өмнө нь Ерөнхий сайдынхаа урдаас томордог сайд нар байсан. 2012-2016 оны парламентын үед “Би фракцийнхаа томилгоогоор орж ирсэн” гээд Ерөнхий сайдынхаа эсрэг юм ярьдаг сайд байсан. 1996-2000 оны парламентын үед АН төр барьж байхад Ерөнхий сайдыгаа зодчихсон сайд байгаа шүү дээ. 2000 оны үед хэцүү юм их болж байсан. Тиймээс л танхимын зарчмыг бий болгох гээд байгаа юм. Дэлхий нийтэд танхимаараа хариуцлага хүлээдэг. Бид өнгөрсөн 27 жилийн турш асуудал гарвал сайдыг нь солиод байсан. Одоо сайдыг биш Ерөнхий сайдыг огцруулдаг болно. Тэгэхээр Ерөнхий сайд нэр муутай, хэрэг төвөгт холбогдсон хүнийг сайд болговол өөрийнх нь суудал ганхана. Ерөнхий сайд хариуцлагатайгаар танхимаа бүрдүүлнэ гэсэн үг. Хэдийгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд гадаадын жишээг их авч байгаа ч үндэсний онцлогоо харгалзан дотоод талаа ч их судалсан. Өнөөдөр Монгол Улсад 27 жилийн нийгэм, эдийн засгаа дүгнэх явц болж байна. Онолын хувьд аль ч орон 30 жилд нэг удаа ингэж дүгнэдэг. Тэр утгаараа 20-30 жил тутамд Үндсэн хуулиа өөрчилсөн байдаг. Манай улс 1924 онд Үндсэн хуулиа батлаад 1940 онд шинэ Үндсэн хууль, 1960 онд гурав дахь Үндсэн хуулиа гаргаад 1992 онд дахин Үндсэн хуулиа баталсан. 1992 оны Үндсэн хуульдаа одоо нэмэлт, өөрчлөлт хийх гэж байна. Үндсэн хуулийн онолд “Нялх хүүхдийн баривчийг насанд хүрсэн хүнд өмсгөх гэж зүтгэж болохгүй” гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, 1992 онд төрсөн хүн өнөөдөр 27 настай болчихлоо. Нийгмийн харилцааны бүрэн үе солигдож байгаа болохоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүй хэрэг гэж тайлбарлах байна.
-2025 оноос эхлэн Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгодог болох юм байна. Энэ нь Х.Баттулга Ерөнхийлөгчийг 14 жил Ерөнхийлөгч байлгах оролдлого гэсэн хардлага төрүүлж байна?
-Ард түмэн сонгоно шүү дээ. Үндсэн хуулийг хийхэд хэн нэгэн хүнийг эсвэл аль нэгэн намыг бодож болохгүй. Өөрийгөө ч бодох учиргүй. Энэ утгаараа Х.Баттулга Ерөнхийлөгчид боломж олгож байна гэж харж болохгүй. Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржид ч эрх нь нээгдэж байгаа. Сонголтыг ард түмэн хийнэ. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хоёр бүлэг хүн хүчтэй эсэргүүцэж байгаа. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг хүмүүс ихээхэн эсэргүүцэж байгаа. Нөгөө нь хоёр танхимыг дэмждэг хүмүүс эсэргүүцэж байна. Харин иргэд нийтээрээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа.
Сэтгэгдэл ( 14 )
Та нар энэ төрийг ийм болгосон шүү дээ юуны төлөө вэ төрөөс хулгай хийхийн тулд ард түмэнд амлаад тэдний боломжийг хулгайлаад энэ нь хээл хахиуль авилгыг хөгжүүлээд өөрсдөө ярихдаа их шудрага басан юм шиг ярих юм Үндсэн хуулийг өөрчлөхөд хүрвэл эсвэл улс төрөө хийгээд ард түмнийхээ төлөө ажил эсвэл бизнесээ хийгээд улс төрөөс хол явах талаар өөрчлөлт хийвэл зөв өөрчлөлт болно
Та нар л биш шүү новшнуудаа
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь болсон үүнд их хурлын гишүүдээс гадна энэ улсын эрдэмтэн хүмүүсийн саналыг маш сайн сонсох хэрэгтэй ёстой л долоо хэмжиж байж хиих тэгэхдээ алгуурлаж болохгүй цаг хугацаа биднийг хүлээхгүй үндсэн чиг үүргийн 4 яамны сайдыг их хурлын гишүүн байх н
Чухал байлгүй яахав, Содоо минь. Гэхдээ эхлээд ждүчин засгийнхаа алдаа оноог нэг дүгнэчих юмсан. Энэ талаар нэг идэвх зүтгэл гаргаач.
Dalii amtai hudlaa pizdaa
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Парламентын засаглал , ерөнхийлөгчийн засаглал гээд худлаа хуцацгаах юм даа. Энэ ертөнцөд , хүний нийгэмд байдаг ганц засаглал бол хуулийн засаглал л байдаг юм. Хуулиа сайжруулахын оронд худлаа яриад байгаа УИХ монгол улсыг өнөөдрийн нөхцөл байдалд оруулсан нь маргашгүй үнэн болно
ЧИ МУУ БАДАМЦУНАЙГИЙН ШЖЖС ХАЛТАР МУРУЙ АМТ
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.
Хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Хүү Наранцацралт охин Наранзул. Хөнгөн бетон компани.