Д.Трампын шийдвэрийн дараа зэсийн үнэ дахиад өслөө

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 14

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-тай худалдааны харьцаагаа эргэн сэргээх шийдвэр гаргасны дараа Нью-Йоркийн түүхий эдийн зах зээлд зэсийн үнэ тонн бүр нь 6240 ам.доллар болж өсжээ.

АНУ болон БНХАУ-ын хооронд үүссэн худалдааны маргаан ийнхүү хоёр жил гаруйн дараа эргэн сэргэх боломжтой болж байгаа бөгөөд энэ сарын 15-наас эхлэн хоёр улсын хооронд худалдааны эргэлт өмнөх түвшиндээ хүрэхэд нэг алхам ойртоно гэж Доналд Трамп ярьжээ.

Хятадын дотоодын зах зээлд зэсийн эрэлт их байгаа нь энэ салбар дахь таатай нөхцөлийг бүрдүүлж буй юм. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын боловсруулаагүй зэсийн импорт 2018 оноос хойш анх удаагаа 483 мянган тоннд хүрч өссөн билээ. Зэсийн баяжмалын тухайд импорт нь 4.4 болж унасан юм.

Он дуустал зэсийн үнэ буурахгүй энэ түвшинд хадгалагдана гэж шинжээчид таамаглаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top