Рианнагийн модель Mama Cax нас баржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Mama Cax нэрээр алдаршсан модель Каксми Брутус Нью-Йорк хотын эмнэлэгт нас барлаа. Каксми ердөө 30 настай байв.
 


Өнгөрсөн долоо хоногт тэрээр эмнэлэгт хэвтсэнээ олон нийтийн сүлжээгээр мэдээлж байсан юм.

Каксми АНУ-д төрсөн ч Хаитид ихэнх амьдралаа өнгөрөөсөн. 14 настай байхдаа ясны хорт хавдар тусаж, хоёр жилийн дараа хагалгаа хийлгэсэн ч хагалгаа амжилтгүй болсны улмаас баруун хөлийг нь тайрахаас өөр аргагүй болсон байна.
 


Гэвч эр зоригт бүсгүй загвар өмсөгч болж чадсан. 2017 онд Mama Cax “Jag Models” агентлагтай гэрээ байгуулж, Becca Cosmetics, Olay, Chromat зэрэг олон брэнптэй хамтран ажиллаж байлаа.

Дуучин Рианнагийн  “Savage x Fenty” дотуур хувцасны загварын од болж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.177.147)  2025 оны 03 сарын 13

Um ma ni bad me hum.

1  |  0
Top