Барса | 10 тоглолт, 10 ялалт

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Каталоны алдарт Барселона клуб Аваргуудын лигийн хоёрдугаар тойргийн тоглолтод Туркийн Галатасарайн талбайд зочилж 4-1 харьцаатай ялалт байгууллаа. Ийнхүү “1xBet” брэндийн албан ёсны хамтрагч Барселона клуб улирал эхэлснээс хойш эхний 10 тоглолтод дараалсан ялалт байгуулж, нийт 43 гоол оруулсан ялгуусан амжилт үзүүлээд байна.

Галатасарайн хөгжөөн дэмжигчид дуу шуутай гэдгээрээ алдартай. Тэд эхнээсээ л Барсаг сандаргахын тулд чимээ шуугиан дэгдээж, шүгэлдэж, “бүүлж” эхэлсэн. Тоглолт эхэлснээс хойш зургаан минутын даргаа Дани Ольмо хэд, хэдэн удаа эзэн клубийн хаалга руу цохисон боловч хараахан гоол болоогүй юм. Барсагийн төлөө Аваргуудын лигийн тоглолтод анх удаа гараанд гарсан Энтони Гордон ч, хашир туршлагатай Канселу ч эздийн хаалгийг мялаах гэж хичээсэн.

Зочид давамгайлж байхад Галатасарайн Орос тоглогч Алексей Батраков 28 дахь минутад гоол оруулснаар тэргүүллийг гартаа авсан. Леаогийн хаалттай цохилтоос хазайсан бөмбөгийг хаалганд ийнхүү оруулснаар Барселона клуб Аваргуудын лигт 17 тоглолт дараалан хаалгандаа гоол алдаад байна. Ийнхүү тоглолтод эзэд давамгайлж эхэлсэн. Зургаан минтудын дараа Галагийн Барис Йылмаз булангийн цохилтоос мөргөн гоол оруулсан боловч VAR-ын хяналтаар отон тоглолтод тооцов. Ийнхүү 20 орчим минут Барсагийн тоглолт үнэндээ гараагүй. Эхний хагас энэ үр дүнгээр дуусах нь уу гэтэл 43 дахь минутад Ольмогийн дамжуулалтыг Жоа Канселу чулуу болгосноор тооны харьцаа тэнцлээ. Канселу 2024 оны гуравдугаар сараас хойш Аваргуудын лигт анхны гоолоо оруулсан нь энэ.

Барселона клуб улирал эхэлснээс хойш бүх тэмцээний хүрээнд 10 дараалан ялж, нийт 43 гоол оруулаад байна.

Нэгдүгээр үед тааруу байсан Барселона клуб тэс өөр өнгө төрхөөр хоёрдугаар үеийг эхлүүлсэн. Гол шидтэн нь Ямаль байлаа. Хоёрдугаар эхэлснээс хойш ердөө таван минутын дараа Ямалын дамжуулалтыг Гордон үр дүнтэй болгож, тэргүүлж эхэллээ. Үүнээс ердөө хоёр минутын дараа өнөөх л Ямалийн дамжуулалтаар Фермин Лопез гоолдож, 53 дахь минут гэхэд зочид 1-3 харьцаагаар тэргүүллээ баталгаажуулав. Ийнхүү Фермин Лопез улирлын тав дахь гоолоо оруулсан бол Ламин Ямаль улирал эхэлснээс хойш 10 дахь дамжуулалтаа өглөө. Үнэн хэрэгтээ Галатасарай хоёрдугаар үед харагдаагүй. Тоглолтыг эргүүлэх үүднээс гурван сэлгээ оруулсан ч сэхэл авсангүй. Харин Барсагийн тухайд 59 дэх минутад сэлгээгээр талбайд гарсан Адейеми зургаахан минутын дараа Жесусын дамжуулалтаар гоолдож зочдын тэргүүллийг улам баталгаажуулав. Тэрээр Барсад нэгдсэнээс хойш хоёр дахь гоолоо оруулж байгаа нь энэ.

Барселона ийнхүү төгс гэмээр амжилт үзүүлсээр байна. Алдарт “1xBet” брэндийн хамтрагч Барселона клуб Аваргуудын лигийн эхний хоёр тоглолтод 9 гоол оруулж, хоёр гоол хаалгандаа алджээ. Одоогоор хүснэгтийг тэргүүлж буй Барса дараагийн тойрогт дэлдэн чихтийг хоёр дараалж хүртээд буй ПСЖ-тэй учраа таарна. Харин Галатасарай клуб Аваргуудын лигийн сүүлийн 14 тоглолтынхоо наймд нь хожигдлоо. Тэд дараагийн тойрогт Лилль клубтэй тоголно.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top