БНХАУ-ын Манжуурт энэ сарын 23-нд 16 дахь удаагийн “Манжуурын мисс” тэмцээн болж өнгөрлөө.
Монгол, ОХУ, Хятад гурван улсын уламжлалт энэхүү тэмцээнд улс тус бүрээс 12, нийт 36 бүсгүй оролцлоо.
“Манжуурын тэргүүн мисс”-ээр Хятадын 22 настай мисс Цзан Сипо түрүүлж, манай мисс Ч.Анужин үзүүрлэлээ. Гуравдугаар байрт ОХУ-ын Головина Александра орсон байна.

Бүсгүйчүүд эхлээд үндэсний хувцсаар өрсөлдөж, дараа нь урлагийн номер, тэгээд усны хувцастай гарснаар уралдаан өндөрлөсөн.
Тэргүүн мисс Цзан Сипо “Хятад улсыг төлөөлөн, түрүүлсэндээ их баяртай байна. Цаашдаа тайзан дээрх ур чадвараа сайжруулж, гадаад улс орны соёлын онцлогтой танилцах нь их чухал гэдгийг ойлгож авлаа” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )
3 uls ordog tgel ehnii 3 ni 3 uls bh ni todorhoi l ym bn shd hha