Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн н/02 дугаар зарлигийг тус тус үндэслэн:
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа Доржпаламын Гэрэлд Бригадын генерал цол олголоо. Цол олгох ёслол өнөөдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, генерал цолын батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.
Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Доржпаламын Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн.
Боловсролын байдал:
1971-1975 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд сургууль;
1981-1983 онд Токиогийн гадаад хэлний дээд сургуулийг тус тус төгссөн. Хуульч, хэл судлаач мэргэжилтэй.
Ажилласан байдал:
1975-1984 онд НАХЯ-нд төлөөлөгч, ахлах төлөөлөгч;
1984-1989 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд атташе;
1989-1993 онд УАБХЕГ-т ахлах төлөөлөгч;
1997-1998 онд УАБХЕГ-т Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга;
1998-2003 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд Элчин сайдын зөвлөх;
2003-2005 онд ГХЯ-ны Консулын газрын захирал;
2005-2008 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга;
2008-2011 онд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд;
2011-2013 онд ТЕГ-ын дарга;
2013-2017 онд ГХЯ-нд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улаанбаатар санаачлага хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал хариуцсан" тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд;
2017 оноос ТЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.
Онц бөгөөд бүрэн эрхт Элчин. Монголын Элчин сайд нарын клубын Ерөнхийлөгч, Монголын самбо бөхийн холбооны тэргүүний сонгуульт ажилтай. Монголын таеквондогийн холбооны хүндэт ерөнхийлөгч. МҮОХ-ны гишүүн. МҮОХ-ны ”Алтан од” шагналтай.
ТЕГ-ын “Хүндэт ажилтан”, ГХЯ-ны “Хүндэт дипломатч”.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медаль, Цэргийн гавъяаны одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ ..генералыг ... Ажлаас .. халагдах ... нөхцөлөө.. бүрэн ... хангасан ... тул .. цөлөөлүүлнэ үү ???? Дээд ... хаагч .. хүн .. шударга ..\nбус .. нь .. маш .. ноцтой .. юм..
энэ хүн 68 нас хүрч бна, ажиллаж болж бгаа юм уу?