Хотын үе үеийн удирдлагууд олон нийтийн өмчийн газраас хулгайлан борлуулсаар өдгөө Улаанбаатарт нийтийн гэх зай талбай бараг үлдсэнгүй.
Хэдхэн жилийн өмнө хотын дарга асан Э.Бат-Үүл нийслэлийн хууль бус газрын наймаа 27 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгааг Дэлхийн банкны судалгааг эш татан ярьсан. Харин өнөөдөр энэ мөнгөн дүн хэдээр хэмжигдэж өссөнийг хотын дараагийн удирдлагууд л нийтэд тайлагнах биз. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар төрийн мэдлээс гаран зарын сайтад заларсныг харахад, дээрх тоо овоо арвижиж байгаа бололтой. Зарагдлаа гэхэд нээлттэй сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар борлуулагдах ёстой нийтийн эзэмшлийн газар зарын сайтад арав дахин бага үнээр дуудагдаж байгаа талаар бид өчигдрийн дугаартаа мэдээлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 4551 ам.метр газрыг 2.6 тэрбум төгрөгөөр үнэлэн зарын “Unegui.mn” сайтаар худалдаж байгаа.
Энэ талаар албаныхан ямар ч мэдээлэлгүй байгаа гэж мэдэгдсэн нь бүр хачирхалтай. Төрийн мэдлийн газар ингэж зарагдах ёсгүй, хотын газрын албаныхантай хамтран учрыг нь олохоор ажиллаж байгаа талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат хэллээ. Хариуцсан албан хаагчид нь мэдээгүй гэсэн учир “Unegui.mn” дээрх зарын эзний 9916... утасны дугаарт холбогдон газраа хэрхэн борлуулах талаар тодруулахад, “Доошоо ярихгүй ээ, компанийн нэр дээр байгаа. Шууд шилжүүлээд өгөхөд бэлэн” хэмээн хариулж байна.
Төв цэнгэлдэхийн газрыг зарын сайтаар худалдах ёсгүй
Засгийн газраас өнгөрсөн онд Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт буюу Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэг, эсвэл СХД-ийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг, “Монгол наадам цогцолбор” орчимд барьж 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн ИТХ-ын хурал өнгөрсөн сард энэ оны төсвөө батлахдаа зургаан барилга байгууламж бүхий өмчийг хувьчлахаар шийдвэрлэсний нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувь юм. Анх 20 гаруй тэрбум төгрөгөөс дуудна хэмээн тооцоолсон энэ өмчлөлийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн 51 хувийг эзэмшигч Т.Нямдаваад давуу эрхээр олгоно. Хэрэв Т.Нямдаваа худалдан авахаас татгалзвал, нээлттэй дуудлага худалдаанд оруулна гэдгийг хотын даргын орлогч Ж.Батбаясгалан хэлж байлаа. Ж.Батбаясгалан “Төв цэнгэлдэх хүрээлэн ашиггүй, зарлага ихтэй. Засгийн газраас багтаамжийг 3-4 дахин нэмэгдүүлэх буюу 35-45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихаар шийдвэрлэсэн. Уг ажлыг эхлүүлэх хөрөнгө 2020 оны төсөвт суусан. Зарлага хэмнэх үүднээс цэнгэлдэхийг хувьчлалд шилжүүлэхдээ хамгийн доод үнээр нь танилцуулсан. Харин одоо нийслэлийн өмч хувьчлалын комисс хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэнэ.
Одоо байгаа газрын барилгыг тооцолгүй, нэг га газрын үнийг тооцвол 1.6 тэрбум төгрөг болж байна. Цэнгэлдэхийг худалдсанаар өнгөрсөн хугацаанд гарсан зардлыг хэд дахин нугалах орлого нийслэлийн төсөвт орох боломжтой” гэсэн. Тухайн үед нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 49 хувийг 22.5 тэрбум төгрөгөөр худалдахаар ирэх оны төсвийн орлогод тусгасан. Хувьчлах асуудал нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссын эрх мэдэлд шилжиж байгаа юм. Нийслэлийн өмч хувьчлалын комиссын бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг дарга ахалдаг. Нийслэлийн өмч хувьчлалын комисс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрын үнэлгээг хийлгэж, үнийг зах зээлийн үнээр тогтооно. Тэр үнээр худалдах саналаа "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн 51 хувийг эзэмшигч Т.Нямдаваад тавих ёстой. Компанийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчид эхлээд санал болгох үүрэгтэй. Т.Нямдаваа тухайн үнээр авахгүй гэж татгалзсан тохиолдолд нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах юм” гэж мэдээлсэн. Ямартай ч ийм шийдвэр гарсан байдаг бол тухайн иргэн барилга барих зөвшөөрөл буюу “А” даалгавартай гэдгийг нь тодотгосон байгаа юм. Зургаас үзэхэд, нүүж ч амжаагүй байгаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун урд хэсгийг ийн 20 тэрбумаас унагаж, хоёр тэрбумаар үнэлсэн байна. Харин шинэ нь хэзээ сүндэрлэх юм бол. Арай ч Монгол түмэн ирэх зун наадах газаргүй болох нөхцөл үүсээгүй байлгүй дээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эхний блок анх 1958 онд БНХАУ-ын хөрөнгөөр тавигдаж, 1971 онд Монголын талын хөрөнгө оруулалт одоогийн төрхөө олсон байдаг аж. Түүнээс хойш баяр наадмын өмнө урсгал засварыг жил бүрийн улсын төсвөөр хийж ирсэн. Улмаар Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчлах үйл явц 1993 онд өрнөж, Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр 51 хувийг нь хувь хүнд шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оныг хүртэл улсын төсвөөр зохион байгуулагдсан Үндэсний их баяр наадмын тасалбараас олсон орлогын тал нь 51 хувийн талын халаасанд орж иржээ. Тэгэхээр 51 хувийн тал дур мэдэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг зарын сайтаар дамжуулан худалдах зар тараав уу, эсвэл хуучны түүх давтагдав уу. Ямартай ч албаныхан учрыг нь олохоор ажиллаж буй гэсээн.
Сэтгэгдэл ( 10 )
наадах ч газаргүй боллоо
ЭНэ бол авилга, албан тушаалтай холбоотой асуудал. Газрын эзэмших эрхийг аж ахуйн нэгжид хугацаатай олгодог, хугацаа нь дуусахаар төр өөртөө вач болно, тэгээд дуудлага худалдаагаараа ханасан үнээр нь зарж болно.Тэр арга замыг төр харахгүй, эсвэл харахыг хүсэхгүй ч байж мэднэ.
Арай ч дээ. Ер нь цэнгэлдэх хүрээлэнгийнхээ газрыг улс буцааж аваад өвөл хүүхдүүд гулгадаг\nзун нь тоглодог газар болгосон нь дээр.
Нямдаваа яаж яваад :№ хувийг авсан байх бэ бас луйвар
Наадах газар ч яамай байнаа чухамдаа амьдрах боломж сайн уу
шинийгэ барьж дуусгаад дараа нь зарсан дээр байхаа\n
Haana naadah we
Araich zarchihgui bailgui dee\n
Ene araichdee
МАН-ЫН ФСДАКУУДААС САЛАХ ӨДӨР НЭГЭЭР Ч БОЛСОН ХОРОГДОЖ БАЙГААД ХОРВООГИЙН ШАР ӨДРИЙН БУЯН ЮМАА