ОХУ-ын арми орон тооны ламтай болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Буриадын Хиагт хотын мото буудлагын бригад Буддын шашны албан ёсны ламтай болжээ. Энэхүү түүхэн шийдвэрийг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу  өөрийн биеэр гаргаж, Дорнод цэргийн тойргийн бригадад Мурочинск дацангийн лам Баир Батомункуевийг томилсон байна.

Цэргийн ангид тусгай дацан барихгүй ч Баирт гэр гаргаж өгчээ. Энэ гэрт тэрбээр мөргөл үйлдэж, цэрэг дайчдыг хүлээн авч байх юм. Хиагтын мото буудлагын бригадын албан хаагчдын 30 хувь нь буриад, буддын шашинтан гэнэ.

Баир Батомункуев 30 жилийн өмнө цасан шуурганаас азаар эсэн мэнд гарсныхаа дараа буддын шашинд эргэлт буцалтгүй орсон гэнэ. Дацанд ажиллаж байхдаа цэргийн ангиудаар зочилж, ном уншдаг байсан ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top