Анголын ерөнхийлөгч асан Жозе Эдуарду душ Сантушийн ууган охин, Африкийн хамгийн баян эмэгтэй Изабель душ Сантуш ОХУ-ын иргэн болжээ.
2.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Изабелийг эх оронд нь авлигын хэргээр мөрдөн шалгаж байгаа. “Эрх чөлөө” радиогийн мэдээлснээр түүнийг шүүхээс мултлахын тулд ОХУ иргэншлээ олгосон гэнэ.
2017 онд болсон сонгуулиар Жозе Эдуарду душ Сантуш ялагдахад Анголын шинэ ерөнхийлөгч Изабелийг төрийн өмчит нефтийн “Sonangol” компанийн захирлын албанаас нь халсан. Удалгүй түүний ахыг авлигын хэргээр баривчилсан юм. Сантушийн гэр бүлийнхэн гэмт хэрэгт холбогдоогүй гэж мэдэгдэж байгаа ч 2019 оны 12 дугаар сард тэдний Ангол дахь бүх хөрөнгийг улсаас хураан авсан.
Изабель душ Сантуш одоо АНЭУ-д байгаа бөгөөд Оросын иргэн болсноор түүнийг баривчлан, Анголд хүлээлгэн өгч чадахгүй болж байгаа юм.
Харин ОХУ-ын ГХЯ-наас “Изабель душ Сантуш 1973 онд Бакуд төрсөн. Тэр төрөхдөө л ОХУ-ын иргэн байсан тул түүнд иргэншил олгох шаардлага байхгүй. Түүний ээж ОХУ-ын Пенза хотын уугуул Татьяна Куканова. Татьяна Анголын ерөнхийлөгчийн анхны эхнэр. Одоо тэр Лондонд амьдарч байгаа” гэж мэдээлсэн байна.
Изабель душ Сантуш Африкийн хамгийн баян хүний чансааны 8-д жагсдаг, Африкийн анхны тэрбумтан эмэгтэй.
Сэтгэгдэл ( 1 )
Ц.Элбэгдорж гуай Хятадын иргэн болчихвол түүний залилсан, хулгайлсан, луйвардсан хэрэгүүдийг шүүж чадахгүй болчихмоор юм уу?. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусснаас хойш тодорхой хугацаагаар монгол эх орондоо байх зүйл заалт үндсэн хуульд байхгүй юм. Тэхээр гадаадад оргож, зугтаж тэнэж явахаас аргаггүй юу?