Төр, хувийн хэвшил хүч нийлээд хэчнээн сая тонн нүүрс олборлолоо гээд хил давуулан экспортлох хэмжээ Хятадаас хамаардаг. 42 сая тонн нүүрсний экспорт хийнэ гээд төсөвтөө тусгачихсан ч төлөвлөгөө тасалдаж буй талаар Zindaa.mn өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Энэтхэгийн Газрын тос, Байгалийн хийн сайд Дармендра Прадхан Энэтхэг улс Австралиас авдаг коксжих нүүрсний импортоо бууруулж, Монголоос илүү сайн чанарын коксжих нүүрс авч, гангийн үйлдвэрлэлдээ ашиглана хэмээн мэдэгдсэнийг "Колката" уламжиллаа.
Тэрбээр “Энэтхэг улс коксжих нүүрсний импортоо цөөн улс орноос хараат байлгахаас татгалзаж байгаа. 2030-2031 он гэхэд 300 сая тонн металл үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилгодоо хүрэхийн тулд гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжсон нүүрсийг боломжийн үнээр импортлохоор ажиллаж байна. Австралийн нүүрсний чанар сайн. Гэхдээ илүү өндөр чанарын коксжих нүүрсийг боломжийн үнээр импортлохын тулд Монголын засгийн газартай хэлэлцээ хийж байна. Энэтхэгийн Засгийн газар уг асуудлаар Оросын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийж, тээвэрлэлтийн асуудлыг шийдэх боллоо” хэмээн мэдээлжээ.
Далайд гарцгүй Монгол Улс хэрхэн яаж Энэтхэгийн зах зээлд нүүрсээ хүргэх вэ гэдэг асуудал мэдээж гол. Энэтхэг улс жилдээ 50 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг. Тэгэхээр манай тухайд Хятад руу нийлүүлэхээр тооцсон хэмжээнд хүрэхгүй хилийн наана үлдээд байдаг 5-6 сая тонн нүүрсээ эхний ээлжинд Энэтхэг рүү нийлүүлэх боломж байх уу гэхчлэн анхаарал татсан асуудлууд байна.
Сануулахад, 2019 оны арваннэгдүгээр сард Энэтхэг улсын Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан Олон улсын нүүрс баяжуулалтын зөвлөгөөний үеэр “Монгол нүүрс ассоциаци”, Энэтхэгийн нүүрс баяжуулалтын нийгэмлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан талаар бид мэдээлж байсан билээ. Энэтхэг улс руу Монголын коксжих нүүрсийг нийлүүлэх боломжийг судлах тухай тэрхүү санамж бичигт бий.
Тэгвэл Энэтхэг рүү Монголын нүүрсийг хүргэх гарц Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам гэгдэж байна. Тавантолгойн коксжих нүүрсийг Оросоор дамжин Энэтхэг болон бусад улс руу экспортлоно гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн байна.
Уг нь ОХУ, Монгол Улсын хооронд байгуулсан төмөр замаар ачаа тээвэрлэх хэлэлцээр гэж бий. 25 жилийн хугацаатай байгуулагдсан ОХУ-аар дамжих транзит гэрээгээр төмөр замаар тээвэрлэх ачааны үнэ тарифыг зохицуулсан. Товчхондоо бол Монгол Улсад далайд гарах боломжийг олгож үнэ ханшийг зохицуулсан, хил нэвтрэлтийг хөнгөлсөн тохироо юм. Гэхдээ ОХУ-аар дамжиж нүүрсээ гуравдагч зах зээлд хүргэхийн тулд Хятад хүрэхээс тав дахин урт замыг туулна. Дээрээс нь ОХУ нүүрсний салбарт Монгол Улсын өрсөлдөгч гэдэг нь улам л тодорхой болж буйг дурдахад гэмгүй.
Мөн нөгөө талд Монгол Улсын Ерөнхийлөгч Кызыл-Курагино төмөр замын төслийг дэмжиж байгааг сануулъя. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ “Кызыл– Курагино чиглэлийн төмөр замын магистралын ажлыг дуусгахыг зорьж байна. Энэ нь ОХУ-ын зүүн хэсэгт орших Тувагийн Бүгд Найрамдах Улсын нийслэл бөгөөд үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын сүлжээнүүдэд нэвтэрч, цаашлаад бүс нутгийн бусад улсын төмөр замын сүлжээнд нэвтрэх боломж бүрдэх юм. Евразийн хэмжээний ач холбогдолтой энэхүү санаачилгыг сонирхогч бүх түншүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна” гэж мэдэгдсэн билээ.
Тэгэхээр Монгол Улс ОХУ-ын энэ санаачилгад нэгдсэнийхээ хариуд Энэтхэгийн зах зээлд коксжих нүүрсээ нийлүүлэх боломжийг олж авах уу гэдэг асуудал анхаарал татаж байна.
Сэтгэгдэл ( 9 )
Уул уурхайгүй аймгаас эко уурхайтай аймаг ямар уулыг ухаж савдагыг
Залуучууд минь, хий эргэж байхаар ядаж орос хэлээ сайн сур, оросын түүхий эдийг бусдад хүргэдэг мэргэжилтэн болохоо л бод. Тиймээс биш та нарын эргүү төгцөг эцэг эх өвөө эмээ нар худлаа донгодож зовлонгоо тоочихоос биш нэмэргүй.\nЭргүү төгцөг монгол түмэн минь дээ эвий эвий...\n
Жинхэнээсээ зөөвөл угаасаа ашиггүй. Гол нь ерөнхийлөгч болоод бусад монгол магнатууд зүгээр л орос уурхайнуудад хувь эзэмшдэг л байхгүй юу. Монголчууд хойшоо ч урагшаа ч хичнээн нүүрс зөөгөөд мөнгө олохгүй, газар шороо ухахын нэмэр гэдгээ хашир бас ухамсарлаад байгаа бололтой. Угаасаа монголд нүүрс олигтой юм авчрахгүй гэдгийг манай наймаачин удирдагчид мэдэхгүй л байв гэж. Орос компаниудынхаа хувиас олсон орлогоо эргүү тэнэг монголчуудыг боловсруулж хүн болгоход хөрөнгө оруулаасай л гэж найдахаас.
Нүүрс гэдэг юманд солиорчихсон сохор ард олон минь. Та нарт минь энгийн панз эргүүлчих наймааны ойлголт алга уу? Өчнөөн жил ямар ч утгагүй юм ярьж хий эргэсээр. Үнэн байдал бол зүгээр л энгийн наймааны л ажил. Баттулга мэтийн амьдралынхаа туршид наймаагаар мэргэжил дээшлүүлсэн панзчид орос түншүүдтэйгээ нийлээд оросын нүүрсийг хойшоо өөр улсууд руу л гаргах гэж байхгүй юу даа. Нүүрснийхээ заримынх нь эх үүсвэрийг “монголоос олборлов” гээд бүртгүүлэхэд л хангалттай. Олж харахад юу нь хэцүү байгаа юм? Монголоос худлаа ганц хэдэн вагон нүүрс хойшоо гарна, гэхдээ тэр бол үзүүлбэр.\n
Ямар ноён уул биш
Хөвсгөл тийм сүртэй хаадын булш байхгүй л бол төмөр замаа тавихад хаадын хараал болохгүй
Terbum dolloriinhoo orond nuurs ogoh gej ulger yarij bainaa. Oros ah nar hoorhii mongoliin nuursiig ehleed gargiya geed oorsodiinhoo nuursnii nmfortiig zogsooh yum baina l daa kkk.Tegeed ch zuunbayanl 5 tolgoin tomor zam tavigdaj baigaa.zuunbayan sain shandaas bayan tumen hurtleh 1000 garuikm tomor zamiig yamar hugatsaan tavih ve?! Tavilaa gehed nuursee mongoliin nutgaar yavah 1000 garui km-t oros ah nar tarif hongolono gej baihgui ee. Bayan tumnees tsaashaa bidnii hurgene geed baigaa dalain boomt usreed 400 orchim baih bolov uu? bidniig mon teneg gej bodoh yumaa
Terbum dolloriinhoo orond nuurs ogoh gej ulger yarij bainaa. Oros ah nar hoorhii mongoliin nuursiig ehleed gargiya geed oorsodiinhoo nuursnii nmfortiig zogsooh yum baina l daa kkk.Tegeed ch zuunbayanl 5 tolgoin tomor zam tavigdaj baigaa.zuunbayan sain shandaas bayan tumen hurtleh 1000 garuikm tomor zamiig yamar hugatsaan tavih ve?! Tavilaa gehed nuursee mongoliin nutgaar yavah 1000 garui km-t oros ah nar tarif hongolono gej baihgui ee. Bayan tumnees tsaashaa bidnii hurgene geed baigaa dalain boomt usreed 400 orchim baih bolov uu? bidniig mon teneg gej bodoh yumaa
huurhii mongol eh oroni maani unet bayalagiig haa holin enetheg hamtragchid maani hurtel avii l gejiishd