Японы эрэгтэй сайд анх удаа “Аавын 2 долоо хоног”-ийн амралтаа авлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Японы Байгаль орчны сайд Шинжиро Коизүми нялх хүүхдээ асрах “Аавын 2 долоо хоног” амралтаа удахгүй авна гэдгээ зарлалаа.

Тус улсын хуульд хүүхдээ төрсний дараах гурван сарын дотор аав нь хоёр долоо хоногийн амралт авах эрхтэй гэж заасан байдаг. Гэхдээ энэ хууль ёсны амралтыг япон эрчүүдийн дөнгөж 6 хувь нь л ашигладаг байна.

Учир нь ажил олгогч компани, олон нийтийн дарамт их байдаг тул ихэнх нь ашиглахаас эмээдэг байна.
 


Шинжиро Коизүми Японы түүхэнд анх удаа аавын амралтаа авсан сайд болон үлдэнэ. 14 хоног урт биш хугацаа ч хэт их ажилладгаараа алдартай Японы нийгэмд бол жинхэнэ “ховор бэлэг” гэж хэлж болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top