З.Энхболд: Би намдаа сонгуулийн хандиваа өгсөн

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2020.01.20/ хэвлэлийнхэнд өгсөн мэдээллийн үеэр сонгуульд оролцох хандивын мөнгөө намдаа тушаасан гэдгээ илэрхийллээ.

Тэрбээр “Сонгуульд нэр дэвшиж таарна. Ардчилсан нам нэр дэвших бодолтой хүмүүсээсээ хувь иргэнээс нэг сая хүртэл, байгууллагаас 10 сая төгрөг хүртэлх хэмжээний хандив цуглуулж өгөхийг хүсэж байгаа. Ардчилсан намын энэхүү хандивыг би хувиасаа өгөх биш намайг нэр дэвшүүлэхийг хүсэж буй иргэн, аж ахуйн нэгжүүд өгдөг. Би уриалж хандиваа өгсөн. Хоёрдугаар сарын 1-нд дараагийн 30 сая төгрөгийг өгнө.  Дэлхийн аль ч улсад хандивгүйгээр сонгууль болдоггүй. Америкийн Ардчилсан нам тодорхой хугацаанд цуглуулах мөнгөний босго тавьж, тэр нь сонгуулийн дараагийн шатандаа орох шалгуур болдог. Тэр хүнд хандиваар өгч дэмжсэн хүн байхгүй бол жинхэнэ сонгуульд өрсөлдөхдөө амжилт гаргаж чадахгүй гэж үздэг. Нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад, дансаа нээж хандив цуглуулах нь хуульд нийцсэн дэлхий нийтийн жишиг юм. 

Ардын намын Ерөнхий сайдын хэлсэнчлэн ямар ч хандивгүйгээр сонгуульд орно гэдгийг харин хуулийн байгууллага шалгах ёстой. Зардалгүйгээр сонгууль хийнэ гэж байхгүй. Ямар зардлаар сонгууль хийж байгаагаа ил тод тайлагнах ёстой” гэлээ.

АН сонгуульд нэр дэвших хүсэлтээ улс төрчдөөсөө 100 сая төгрөгийн хандив авч байгаа ба дээрх мөнгийг хуваарийн дагуу гурав хуваан намдаа тушаах ёстой аж. Энэ дагуу ЕТГ-ын дарга З.Энхболд намдаа эхний 40 сая төгрөгөө тушаасан байна. АН-аас нэр дэвших хүсэлтэй улс төрчид ирэх сарын 1-ний дотор 30 сая төгрөг, үлдсэн 30 сая төгрөгөө дөрөвдүгээр сард багтаан төлөх ёстой ажээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(85.218.48.83) 2020 оны 01 сарын 22

Enhbold taniig 5 tolgoig abch uldsen hun gej uneldeg Ch heden Songulid yalahiin tuld esreg MAN iig ih muulaad bbal ta unana.Offshorchfin esreg oligtoi hiisen ajilgui bgaa Battulga ta 2 iig jujigchid geed ard tumen dugneed bgaag meddeg uu

0  |  0
Хахуулийн хандив(202.9.46.56) 2020 оны 01 сарын 22

энэ сонгуулийн хандив гэж нэрэлсэн хахуулиа болчихоо ч ЭНХБОЛДОО та нар Монголын төрөөр тоглож ханахгүй юм даа хахууль өгсөнөөрөө ордог юм бол энэ сонгуулиар яах юм бэ шууд заралчихаа ч хэн их хахууль өгсөн 76 хүнийг УИХ-ын гишүүн болгоно гээд дараа нь энэ баячуудаа хар дандаа л өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн хууль гаргана ард түмнээсээ хулгай хийдэгээ гэмт хэрэг гэж үзэхгүй өдөр тутамын хийх ёстой ажил шиг бодчихсон гадныханд эх орныхоо баялагыг өгчихөөд тэднээс шан авч баяжчихаад тэр гадны луйварчдаа үхэн хатан хамгаалдаг энэ нь бас өдөр тутмын ажил болчихсон ийм л байна...

1  |  0
Би Монгол хүн(202.126.89.163) 2020 оны 01 сарын 20

Яасан их мөнгө идсэн хулгайч вэ Дахиад идэх санаатайюу. Горьдсоны гарз Чамайг дахиад сонгохгүй.

0  |  0
Би Монгол хүн(202.126.89.163) 2020 оны 01 сарын 20

Яасан их мөнгө идсэн хулгайч вэ Дахиад идэх санаатайюу. Горьдсоны гарз Чамайг дахиад сонгохгүй.

0  |  0
ӨӨ(59.153.113.206) 2020 оны 01 сарын 20

ОДОО БОЛЬ.

0  |  0
Zochin(139.5.217.109) 2020 оны 01 сарын 22

Kkkk enenii handiv gj yu bdgiin, hulgailsan mongo biz dee

1  |  0
Top