МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд болж байна. Хурлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал болон 2020 оны УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын асуудлыг хэлэлцэж байгаа юм байна.
Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ хоёрдугаар сарын 1-ээс өмнө тойрог, мандатын тоог тодорхой болгож батлах хуультай бол УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг энэ долоо хоногт чуулганаар шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )