Коронавирусийн халдварын улмаас хүнд байдалд ороод байгаа Хятад улс Чех улсад хандан, хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүсжээ.
Өнгөрсөн Баасан гарагт тус хүсэлтийг Чех дэх БНХАУ-ын Элчин сайд албан ёсоор дамжуулсан байна. Тусламжийн хүрээнд амны хаалт, хамгаалалтын хувцас, нүдний шил, бээлий нийлүүлэх хүсэлт тавьсан гэнэ.
Энэ хүсэлтийг Чехийн Засгийн газар Бямба гарагт болсон хуралдаанаар авч хэлэлцэн, татгалзсан хариу өгчээ.
Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш “Манай улсын нөөцөд Хятадад хүмүүнлэгийн тусламжаар илгээх илүү зүйл алга. Бид байгаа нөөц хэрэглэл, хамгаалалтын хувцас, маскаа иргэддээ яаж хүргэх вэ гэж өөрсдөө санаа зовж байна” гэж мэдэгдсэн байна. Тус улсад коронавирусийн халдвар илрээгүй байгаа билээ.
Хятадын Засгийн газраас мөн ижил хүсэлтийг Европын холбоонд гаргасныг Европын холбоо хэлэлцээд эхний ээлжид 12 тонн хамгаалалт, ариутгалын хэрэгсэл илгээсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Cheh humuus hun chanar muutai bn.Orosuud gitlerin darlalaas chuluulsun,getel ergeed Orosuudiig uezehgui kachin humuus umaa
Айл хүний амь нэг саахалт хшний санаа нэг бид жоохон ч гэсэн тусоамж явуулахынсан жоохон доллар явуулсан л гэсэн гэхдээ эргээд уулзах нүүртэй бвал
Chehuud hyatad-d tuslahaas tatgalzsan bna getel manai muu sweduud buh maskaa yavuulaad apotek-dee duussan oldohgui bga.heterhii enerengui saihan setgeltei gegeersen humuus shu ed nar kkk
Боломж байсан ч процедур нь эрсдэлтэй. Глобал асуудалд Европын холбооны нэг гишүүн бие дааж шийд гаргавал болзошгүй үр дагаварыг чехүүд биш тарааснаараа герман хариуцаг гэж мэдэх хувилбар.