ХБНГУ-ын баруун хэсэгт орших “Даттелн-4” цахилгаан станцад цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид нэвтэрсэн хэрэг гарчээ.
Германы Дортмунд хотын баруун хэсэгт орших энэ цахилгаан станц нь цаг уурын өөрчлөлтөд хамгийн их нөлөө үзүүлж байгаа гэж үзэн тэмцэгчид ийнхүү хууль бусаар нэвтэрчээ. Дортмунд хотын цагдаа нар дээрх хэргийг шалгаж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажлаа эхлүүлсэн байна.
ХБНГУ-ын Засгийн газар 2030 он гэхэд уламжлалт цахилгаан станцыг халж, сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлнэ гэж зарласнаас хойш олон нийт эсэргүүцэх болсон байна.
Германы “Юнипер” эрчим хүчний компани 2025 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний салбараа 50-с дээш хувьдж хүргэн 2038 онд “Даттелн” цахилгаан станцын үйл ажиллагааг бүрэн зогсооно гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
NUURSNEES MUNGUN US MERCURY IH GARDAG