Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа ОХУ-ын эзэмшлийн 500 гаруй барилгыг үе шаттайгаар шилжүүлэх асуудлыг хөндөж, ярилцсан байдаг.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үр дүн эхнээсээ гарч эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өнөөдрийн /2020.02.12/ ээлжит хуралдаанаар ОХУ-ын өмчлөлд байсан Монгол айл, өрхүүдийн түрээслэдэг 550 гаруй орон сууцны барилгыг эдгээр айл, өрхүүдэд өмчлүүлэх шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад зургаан обьектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэгүй шилжүүлж байгаа аж.
Сэтгэгдэл ( 3 )
д.
Орос ах нартаа гүн талархал илэхийлье!Ийм л өгөөмөр улс шүү.дээ.Бидний өрийг байсхийгээд л тэглэнэ.Байнга тусламж дэмжлэг үзүүлнэ.Энийг ойлгодоггүй хүмүүс байдагт би гайхдаг юм.
Wow. Mundag