Монгол Улсын Ерөнхий сайд Хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, отор нүүдэл, өвөлжилтийн хүндрэл, өвчний улмаас хорогдсон малын сэг зэмийг устгах, бэлчээр бууц, хашаа байр, уст цэг, усны эх булгийг халдваргүйжүүлэх албан даалгавар гаргасан байна.
Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар, Мал эмнэлгийг газар болон Мал эмнэлгийн ерөнхий газар, малчид, мал бүхий иргэдэд мал амьтны сэг зэмийг цуглуулж устгах, орчны цэвэрлэгээ ариутгал, халдваргүйжлийн үйл ажиллагааг зохион байгуулах, отор нүүдлийн зориулалттай мал амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих тухай албан даалгавар өгсөн байна. Мал амьтны сэг зэмийг устгах, халдваргүйжлийн ажилд шаардагдах хүн хүч, унаа тээврийн болон бусад зардлыг шийдвэрлэж, энэхүү ажилд орон нутгийн байгууллага малчдыг хамруулан хамтран ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газар, Аймаг нийслэлийн Мал эмнэлгийн газар, малын эмч нарт Улсын хэмжээнд мал амьтны сэг зэм устгах, орчны цэвэрлэгээ ариутгал халдваргүйжлийг хийх нэгдсэн төлөвлөгөө гаргаж, заавар журмаар хангах, хяналт тавьж ажиллахыг, албан даалгаврын хэрэгжилтийг хагас болон бүтэн жилээр дүгнэж тайлангаа ирүүлэхийг ХХААХҮ-ийн сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Сэтгэгдэл ( 0 )