Өрхийн эмнэлгүүд хүүхдүүд, ахмадууд, жирэмсэн эхчүүдэд гэрээр үйлчилж байна

2020 оны 02 сарын 17

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тухайлбал:

  • Коронавируст /Ковид-19/ халдварын талаарх иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн цахим сүлжээгээр тогтмол түгээн ажиллаж байна.
  • Коронавируст /Ковид-19/ халдвараас сэргийлэх гарын авлага 100,000 ш, зурагт хуудас 3000 ширхэгийг боловсруулан хэвлүүлж, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч байгаа иргэдэд мэдээлэл, зөвлөмжийг хүргэж эхлээд байна.
  • Коронавируст /Ковид-19/ халдварын сэжигтэй тохиолдолд нийслэлийн хэмжээнд мөрдөх шуурхай мэдээлэх журмыг шинэчлэн баталсан.
  • Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, ьөв салбаруудад коронавируст /Ковид-19/ халдварын үед дуудлагаар үйлчлэх түргэн тусламжийн хоёр багийг томилон, ажиллуулах бэлэн байдлыг хангаад байна.
  • 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлэн тосгон, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт үзлэгийн 60-аас доошгүй хувийг гэрийн эргэлтэд шилжүүлж, бага насны болон суурь өвчтэй хүүхдүүд, өндөр настан, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг гэрээр үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна.
  • Короновируст /Ковид-19/ халдвараас сэргийлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх утсыг дүүргийн Эрүүл мэндийн төв, өрх, тосгоны Эрүүл мэндийн төв, хүүхдийн сэргээн засах төвүүдэд, мөн лавлагаа мэдээлэл өгөх утсыг дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд тус, тус нээн ажиллуулж байна. 
  • Эрүүл мэндийн байгууллагуудад Коронавируст /Ковид-19/ халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед шуурхай хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх зөвлөмжийг холбогдох тушаал, зааврын дагуу боловсруулан гаргаж, харьяа эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэхэд бэлэн болоод байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.198) 2020 оны 02 сарын 17

Hort havdartai undur nastnaa ochij burtguuleh gehed urhiin emneleg toohgui havdrin emch ni toohgui ugchtei hunee gert ni harj baigaad uhuuleltei bish tulburtei emnelegt emchluullee. Geriin ergelteer uzej bgaa bol yadaj ergej toirdog boloosoi. Ug ni hort havdar unegui emchlegddeg gedeg daatgal heregjdeggui yum bna

0  |  0
zochin(202.9.46.111) 2020 оны 02 сарын 17

jiremsen ehchvvdiig emnelegeer tsag awhuulaad oochirlood ywjil baina shdee.tsag awahad ydaj utasaar yriad awch boldogvi yumu.uwchin garsan ved emnelegrvv bainga ywuulah yuma

0  |  0
Linda Mark(105.112.99.105) 2020 оны 02 сарын 17

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОМЖТОЙ\\n\\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top