Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг ажлаа хүлээлгэн өгөх тухай шийдвэр нийслэлээс гарч, тус дүүрэг рүү хүргүүлээд байгаа.
Энэ асуудлын улмаас Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо хоёр хуваагдсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тухайлбал, өнгөрөгч шөнө Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны хэсэг төлөөлөл дүүргийнхээ ИТХ-ын даргын өрөөнд дайран орж, хоносон гэх мэдээлэл байна.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нь 1997-2005 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст бүртгэлийн мэргэжилтэн, 2005-2009 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, 2009-2014 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, 2014-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2016 онд Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Орлогч, 2016 оны долоодугаар сараас Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 4 )
M.Enhbold, ;D.Ganbold nariin zasaglal unaj bna daa huurhii gej\n
60 тэрбумын сэлүүрт загаснууд ард олонд тараа таниулж байна даа. Сайн зодолд сураагүй юм биш МАНгарууд бүр алалцаач.... Тэртэй тэргүй ард түмэн сонгуулиар та нарыг зайлуулна
Миеэгийхнийг цөмийг нь зайлуулцгаая
Илүү дутуу завгүй ажилаа хийж байгаа хүнээр оролдоод өөр хийх ажил алга уу та нарт.