Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И Ёо Хуныг өнөөдөр /2020.02.21/ хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааны түүхийг баяжуулан үргэлжлүүлж, иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийн төлөө хичээн ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд Монгол, Солонгос Улсын Засгийн газрын хэлэлцээр, хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн төслүүд амжилттай хэрэгжиж байгааг цохон тэмдэглээд дэмжин ажиллахыг хүслээ.
Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, стратегийн түвшинд хүргэхийн төлөө хичээн ажиллахаа Элчин сайд илэрхийлэв. Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн дэгдэлтийн үед голомтот бүс нутгийн хил залгаа орон хэдий ч өнөөдрийг хүртэл нэг ч халдвар гаргуулахгүй, оновчтой шийдвэр, зохион байгуулалт хийж, ард иргэдээ өвчний халдвараас сэргийлж чадаж буй явдалд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр бахархаж байна гэв. Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа Солонгос иргэдийн эрүүл мэндийг аюулаас хамгаалж байна гэсэн юм.
2020 онд Монгол Улс, БНСУ–ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, ойд зориулсан хамтын ажиллагааны арга хэмжээний төлөвлөгөөний дагуу олон чухал үйл явдлыг хамтран зохион байгуулж, амжилттай явуулахаа талууд тэмдэглэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
hun bur hicheewel bolomjtoi er oronoo hairlaya
tui, tui ,tui, tsagaan xel am