САЙН МЭДЭЭ: Нийслэлд томуу, томуу төст өвчлөл буурчээ

2020 оны 03 сарын 03

Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 02-ны байдлаар амбулаторийн 39.085 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1951 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.7 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нийт өвчлөгсдийн 34.7 хувийг 0-1 нас, 22.5 хувийг 2-4 нас, 12.6 хувийг 5-9 нас, 8.0 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 637 дуудлага ирснээс 40.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн нийт ор болон хүүхдийн орны ачаалал хэтрээгүй бөгөөд Эрүүл мэндийн сайдын тушаалаар 362 орыг зохицуулсан байна. Шинээр хэвтсэн өвчтөний 79 тохиолдол буюу 21.7 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Тухайлбал, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 17, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 18, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 57, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 85, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 34, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 79, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд 14, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 70 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 03

coronagiin hychind hymyys joohon zevershij, ariun zevree sahidag bolsonii shinj….urd ni mash bohir surchihsan hymyys, zaashid ch bohir baidlaasaa salah heregtei shdee, ynen chanartaa jiriin haniad virusees hamgiin ih hyn yhdeg shyydee

0  |  0
Zochin(150.129.140.63) 2020 оны 03 сарын 03

Deer ni ariun tseveree sain sahin garaa togtmol ugaaj ger ornoo hun shig tseverlen gaduur nus tseree il hayahgui bolohoor.

0  |  0
Зочин(49.0.212.75) 2020 оны 03 сарын 03

Тэгнэштэ хүн болгон маск зүүхээр тэгж байгаам

0  |  0
Top