Бэрхийн уурхайг далд уурхайн музей хэлбэрээр ашиглана

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Бэрхийн уурхайг анх малчин Санжаа 1954 оны есдүгээр сарын эхээр Жоншит толгойгоос хэдэн алаг чулуу авч Хар Ямаатын уурхайн геологичдод үзүүлсэн нь хайлуур жонш байжээ. Улмаар “СовМонголметалл” нийгэмлэгийн баг ирж Бэрхийн уурхайн шавыг тавьж анхны малталтуудыг эхэлсэн байдаг.

1994 он хүртэл олборлолтын ажлыг ашиглалтын наймдугаар түвшин хүртэл явуулж, тогтоогдсон нөөцийг бүрэн ашиглаж дууссан байна. Иймд Бэрхийн уурхайг Монгол Улсын анхны далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв болгохоор зорьж буй.

Бэрхийн далд уурхайн музейд байгуулагдсанаар

-Уул уурхайн мэргэжлийн оюутан судлаачид Сургалт судалгааны баазтай болно.

-Газрын доорх малталт, уулын ажлын дарааллыг бодит үзмэрүүдээр харуулна.

-Хоёрдугаар босоо амны байгууламж болон уурхайн захиргааны барилгыг сэргээн засварлаж Сургалт судалгааны төв болгоно.

-Компрессорын барилгыг сэргээн засаж Эрдсийн музей байгуулж, далд уурхайн өрөмдлөгийн ажил харуулсан, бэхэлгээний төрлүүдийг, тэсрэх материалын агуулах ухаж ачих, тээвэрлэх процессийг харуулах юм.

Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад уурхайн нөхөн сэргээлт, хаалтыг олон улсын жишигт хүргэсэн анхны бүтээн байгуулалтыг бий болгох, Бэрх хотыг “Чингис хааны түүхэн аялал жуулчлалын бүс” төсөлтэй холбогдох аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, орон нутагт ажлын байр шинээр бий болгох, уурхайчны мэргэжил, өв соёлыг хадгалах, залуу үед өвлүүлэх, сурталчлах, уул уурхайн мэргэжлийн оюутан, судлаачдад сургалт судалгааны бааз болох зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top