АНУ-ын Конгрессын тусгай зөвлөх, АНУ-ын Тэнгисийн цэргийн эмч Брайн Монахан олон сарын судалгааны дүнг нэгтгэхэд тус улсын 70-150 сая иргэнд халдах эрсдэлтэй байгааг онцолжээ.
Энэ нь коронавирусний гарал үүслийг бүрэн тогтоогоогүй, урд нь шинжлэх ухаанд бүрэн судлагдаж байгаагүйгээс гадна өвчнөөс сэргийлэх тухай бүрэн ойлголт мэдээлэл дутмаг байгаатай холбоотой аж.
Хэдийгээр АНУ-ын эрүүл мэндийн салбарын тогтолцоо бусад улсынхаас хэд дахин илүү ч гэсэн боломжит эрсдэл, халдварын цар хэмжээ зэрэг нь хямрал үүсгэж магадгүй гэдгийг мөн онцолж байна.
Шинэ төрлийн коронавирус нь улирлын томуунаас өвчлөл болон нас баралтын хувь хэмжээ 10 дахин их байгаа аж.
Харвардын тархвар зүйч Марк Липич өнгөрсөн хоёрдугаар сард дэлхийн хүн амын 40-70 хувьд халдвар тархаж, нэг хувь нь амиа алдана гэж дэлхий дахиныг цочроож байсан юм.
Одоогоор АНУ-д 1663 хүн коронавирусээр оношлогдож, 40 хүн амь насаа алдаад байна. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна.
Эх сурвалж: CNBC