Путины бүрэн эрхийн хугацааг тэглэх нь хуульд нийцнэ гэж үзжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 17

ОХУ-ын Үндсэн хуулийн цэц тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинд ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжийг олгосон Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль Үндсэн хуульд нийцэж байна гэж үзжээ.

ОХУ-ын Үндсэн хуулийн цэц ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг тэглэх нь хуульд нийцнэ гэж үзсэн нь 1998 онд Борис Ельцинд гурав дахь удаа төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөхийг хориглож байсан өөрийн байр суурийг өөрчилснийг илтгэж байна. Үндсэн хуулийн цэц В.Путинд 2024 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийг олгож буй нэмэлт өөрчлөлтөд орсон заалт 1993 оны Үндсэн хуульд тусгаагүй байна гэж тайлбарлажээ. Путины санал болгож буй процедурын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг бүх Оросын санал асуулгаар нэг багцаар ард түмний саналыг нэг удаа авах аж. Санал асуулгын дөрөвдүгээр сарын 22-нд явуулахаар төлөвлөсөн бөгөөд коронавирусний халдварын улмаас хойшлуулах төлөвлөгөө одоогоор байхгүй гэж Кремль мэдэгджээ.

ОХУ-ын Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хоёр хоногийн дотор авч хэлэлцсэн бөгөөд үүнээс өмнө Крымийг ОХУ-д нэгтгэх тухай гэрээний асуудлыг ийм шуурхай хэлэлцэж байсан аж.

Владимир Путины бүрэх эрхийн хугацааг тэглэх саналыг Төрийн думын гишүүн, дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгч Валентина Терешкова энэ сарын 10-нд гаргасан билээ. Путин өөрийн зүгээс энэ нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц дэмжвэл зөвшөөрнө гэж мэдэгдэж байсан юм. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.170.68.38) 2020 оны 03 сарын 18

ene aguu eh ornig ene zeregtei avch yavah oros hovor bho

0  |  0
ббб(27.123.214.2) 2020 оны 03 сарын 17

Орос оронг өөрөөс нь өөр хүн авч явах чадваргүй л гэж бодож байгаа юм байна даа

0  |  0
Зочин(182.160.38.202) 2020 оны 03 сарын 17

Нэгмөсөн хаан болох нь л дээ...

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 17

Manaid ch tegleh heregtei shdee busad ulsiig duuraij hugazaa togtoogood….ard tymen l medne shyydee sain eronhiilogch bol dahin songogdono muu taaruuhan bol hed dahin orsoldoodch ard tymen dahij songohgui shdee tertee tergui ard tymend haragdaj medregdej baidag um chin hugazaa zaana gedeg chin ilyy zan

1  |  0
Top