56 настай жүжигчин Жонни Деппийг экс эхнэр Эмбер Херд нь зоддог, харгис ханддаг байсан гэх асуудлын дараа хайртай жүжигчнээ өмөөрсөн дэмжигчид олноор гарч ирсэн. Эхлээд өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч гэж буруутгагдсан түүнийг 51 настай найз Хавьер Бардем нь өмөөрч үг хэлжээ. Пенелопа Крузын нөхөр, Жонни Деппийн найз, Испанийн жүжигчин Хавьер Бардем найзыгаа Эмберийг зодох хүн биш гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна. Тэрбээр Жонниг хүнийх нь хувьд ихэд хайрлаж, хүндэтгэдэг гэнэ.
Хавьер “Жонни үргэлж үнэнч жентльмен байсан. Ер бусын шударга, үнэнч, миний болон манай гэр бүлийн халамжит найз. Би түүнийг хайрлаад зогсохгүй маш их хүндэтгэдэг. Тэр бидэнд хэрэгтэй үед үргэлж хажууд байдагт нь би маш их хүндэлдэг” гэжээ.
Тэрбээр Жонниг их сайн хүн учир бусдын худал гүтгэлгийн золиос боллоо гэж үзэж байгаа аж. Эмберийн дарамт дор амьдарч байсан ч хүчирхийлэлд өөрөө буруутгагдсан Жонниг Пенелопа Круз ч дэмжиж “Тэр үргэлж бүх хүнд өгөөмөр ханддаг байсан. Нэг ч удаа түүнийг бүдүүлэг байхыг хараагүй. Эмэгтэй хүн рүү гар далайдаг бүдүүлэг, сэтгэцийн өвчтэй гэдэг цуурхлыг би няцааж байна” гэжээ.
Саяхан Эмбер Херд экс нөхрөө толгойгоор нь хаалга руу цохиж байснаа хүлээн зөвшөөрчээ. Жүжигчин бүсгүй мөн Жоннигийн нүүр рүү шилээр цохиж, нүүрээ хамгаалахаар гараараа дарсан Депп шилний хагархайнд хуруугаа тасдуулахад хүрч байсан нь баримттайгаар тодорхой болсон юм. Эмберийн ээж болон туслах нь түүнийг нөхөртөө харгис хандаж, зоддог байсныг баталсан зүйл ярьсан байдаг.
Сэтгэгдэл ( 5 )
Манайд бас иймэрхүү хулхи хүүхнүүд зѳндѳѳ бий. Тийм учраас энэ талаар ярих хэрэгтэй. Нѳхрѳѳ зоддог, нүүр амыг нь сэглэдэг, сандалддаг, тѳмсддѳг гээд.
Сайхан хүүхнүүд гэх боловч угтаа бол шуламнууд шүү дээ.
Teneg avgai ve.Ene balai avgaigaas ertxen salaxgui yasan xog ve.Jonni Depp bol mundag jujigchin.Ene zergiin avgai bol xogooroo oldono zugeer...xaya......
Энэ угаасаа балай хүүхэн. Лeсби гээд л нэг хэсэг явсан. Илон Маск бас хуруугаа тасдуулахаасаа өмнө хаягдсан нь болж дээ
энэ тэгээд монголчуудад ямар хамаа байнаа