Шувууны томуунаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

2020 оны 03 сарын 27
  1. БНХАУ-ын Ухань болон Цинхай, Зүүн-Өмнөд Азид гарч байгаа шувууны томуугийн дэгдэлтийг хянаж, тогтмол анхаарч байх /Манай орны төвийн болон зүүн бүсийн нууранд шувууны томуу өвчин дэгдэхээс сэргийлэх үндэс болох юм/
  2. Нүүдлийн шувуудын дайрч өнгөрөх, өндөглөн зусах газарт мал бэлчээхгүй байх, хүн малын хөл хорио тогтоох, мэдээлэх.
  3. Орон нутгийн түвшинд бэлэн байдлыг хангах шаардлагатай үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө төсөв, нүүлгэн шилжүүлэлт, ариутгал устгалыг хийх, зардал, зохион байгуулалтыг хангасан байх.
  4. Аймаг, нийслэлийн холбогдох байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн лабораториудтай байнгын мэдээлэл холбоотой байх.
  5. Эрдэмтэд, судлаачид тандалт судалгааны дүн авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг холбогдох байгууллага, шийдвэр гаргагчдад тогтмол мэдээлж ажиллах.
  6. Шувуудын үхэл хорогдлын тухай, ялангуяа гол, нуурын эрэг орчмоор олноор энэдэж буй шувуудын мэдээллийг өөрт хамгийн ойр байх малын эмч, байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч, орон нутгийн удирдлагад мэдэгдэх.
  7. Үхсэн болон шархадсан гэх мэт сэжигтэй шувуу харсан үед шувуунд гар хүрч болохгүй ба мал болон нохойгоо холдуулах арга хэмжээг яаралтай авах.
  8. Шувууд олноор өвчилсөн, үхсэн нуур, голоос малаа услахгүй байх.
  9. Шувуу олноор эндсэн гол, нуурын усыг ахуйн хэрэгцээнд хэрэглэхгүй, мөн усанд орохгүй байхыг анхаарна уу.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(1.72.7.137) 2020 оны 03 сарын 27

ene unen shuu ... udur bur sain zuragtaar radio sain tail barlaj uguhgui bol malchid medehgui oilgohgui yavj bga olon ene nuudliin shuvuud hamg.n ih virus teej yavdag amtan togtoogthon yum bna lee malchid\nsain medeelel uguusei

0  |  0
Top