Умард Македон НАТО-д элсэв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 28

Бүгд Найрамдах Умард Македон Улс Умард Атлантын Гэрээний Байгууллагын 30 дахь гишүүнээр элсжээ. Тус улсын төрийн далбааг энэ сарын 30-нд Брюссель дэх НАТО-ийн төв байрны өмнө мандуулна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.

Умард Македон НАТО-д элссэн нь Умард Македоны Засгийн газар, ард түмний олон жилийн хүчин чармайлтын үр дүн юм гэж тэрбээр онцолжээ. Умард Македон НАТО-д элссэн нь бүс нутгийн интеграц, ардчилсан шинэчлэл, худалдаа, аюулгүй болон тогтвортой байдлыг хангахад ач холбогдолтой гэж Помпео мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг НАТО-гийн бүх гишүүн орон Умард Македоныг элсүүлэх тухай протоколыг соёрхон баталсан тухай зарласан. 2018 оны зургаадугаар сард Македон, Грекийн гадаад хэргийн сайд нар хуучин Югославын бүгд найрамдах улсын албан ёсны шинэ нэрний тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Энэхүү хэлэлцээрээр тус улсыг Бүгд Найрамдах Умард Македон Улс гэж нэрлэхээр зааж, тус Балканы улсын нэрийн талаар Грек улстай олон жил үргэлжилсэн маргааныг эцэсэлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.24.192) 2020 оны 03 сарын 29

Македонд covid-19 ийн тархалт хир байгаа юм бол доо. Югославийн холбооноос гарсан бусад улсуудын нэгэн адил хөгжил дэвшил рүү орох гээд л зүтгээд байгаа орон ш дээ.\nТэдэнд тусоамж хэрэгтэй нь зайлшгүй.

0  |  0
Top